Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жүжигчин Зендаяагийн дүр бүтээсэн таван кино энэ онд нээлтээ хийнэ
Кино

Жүжигчин Зендаяагийн дүр бүтээсэн таван кино энэ онд нээлтээ хийнэ

Урлаг Урлаг12/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жил өнгөрөх тусам жүжигчний карьертаа амжилт үзүүлж байгаа 29 настай жүжигчин Зендаяа энэ жил өөр хоорондоо тэс өөр төрлийн таван кинонд дүр бүтээсэн нь үзэгчдийн хүртээл болоход ойртож байна.

THE DRAMA

Зендаяа болон Роберт Паттинсон нарын анхны хамтарсан кино “The Drama” кино 2026 оны дөрөвдүгээр сарын 3-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн. Уг кинонд Роберт Паттинсон музейн захирал Чарли Томпсон, харин Зендаяа номын дэлгүүрийн худалдагч Эмма Харвүүдийн дүрийг бүтээн, хосын дүрд тоглоно.

Киноны үйл явдал хурим болохоос хэдхэн хоногийн өмнө эхэлдэг. Хосуудын нэг нь нөгөөгийнхөө талаар цочирдом үнэнийг олж мэдснээр харилцаа нь тогтворгүй, түгшүүртэй болж хувирна. Кино романтик комеди, драм ангилалд багтдаг ч илүү драм тал руу хазайсан бүтээл бололтой.

“The Drama” нь Зендаяа болон Роөерт Паттинсон нарыг хамгийн их хамт харуулах бүтээл болох юм байна. Бусад кинонуудад ч мөн тэд хамтдаа дүр бүтээх ч энэ кинонд гол дүрүүдийг бүтээж байна.

THE ODYSSEY

“Odyssey” кино 2026 оны долоодугаар сарын 18-нд үзэгчдэд хүрнэ. Кино Трояны дайны дараа эх нутагтаа буцах урт, аюултай аялалд гарсан Итакагийн хаан Одиссейн түүхийг өгүүлнэ. Зендаяа кинонд мэргэн ухааны бурхан Афинагийн дүрд тоглож, Одиссейг аяллын турш хамгаална. Мөн Роберт Паттинсон Антиноусын дүрийг бүтээж, Одиссейн эхнэр Пенелопед сэтгэлтэй эрчүүдийн нэгийг дүрсэлнэ.

Дүрүүдийн онцлогоос шалтгаалан Зендаяа болон Роберт Паттинсон нарын хамт нэг дэлгэцэнд гарах нь цөөн байх магадлалтай. Гэсэн ч тэд хоёулаа түүхийн чухал дүрүүд бөгөөд энэ нь Зендаяагийн Кристофер Нолантой хийж буй анхны хамтын ажиллагаа, Роберт Паттинсоны хувьд “Tenet” киноны дараах хоёр дахь том төсөл юм.

SPIDER MAN-4

Зендаяа 2026 онд “Spider-Man” цувралын дөрөв дэх анги “Spider-Man 4”-д MJ-гийн дүрээ дахин бүтээхээр болжээ. Кино долоодугаар  сарын 31-нд нээлтээ хийнэ.

Тус анги нь “No Way Home” киноны үйл явдлын дараа өрнөнө. Петер Паркер дэлхий даяар өөрийг нь Spider-Man гэдгийг мартсан бүх хүмүүсийн үйл дараа амьдралаа дахин босгож, жинхэнэ хайр болох MJ-тайгаа дахин холбогдоно.

Бодит амьдрал дээрх хайрын харилцаагаа дэлгэцэнд дахин амилуулж буй хоёр хосыг үзэх нь үнэхээр догдлом мөч байх нь гарцаагүй байх.

DUNE 3

Зендаяа болон Роберт Паттинсон нарын гурав дахь хамтарсан кино “Dune: Part Three” арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийнэ. Энэ нь Дени Вильнёвийн “Dune” цувралын гурав дахь анги бөгөөд “Dune Messiah” романд суурилсан бүтээл юм.

Зендаяагийн бүтээдэг дүр “Dune: Part Two”-д гол үүрэг гүйцэтгэх бөгөөд Пол Атрейдесд захирагдахаас татгалзана. Киноны төгсгөлд элсэн өт дээр мордон одсон нь хамгийн сүүлчийн кадр болж байв. Гурав дахь ангид Зендаяагийн дүр дахин чухал үүрэгтэйгээр оролцоно.

EUPHORIA ГУРАВДУГААР УЛИРАЛ

Эцэст нь Зендаяа HBO-гийн хит цуврал “Euphoria”-гийн гуравдугаар улиралд Рю Беннеттийн дүрээ дахин бүтээхээр болжээ. Энэ дүр нь түүний хамгийн их хүлээлт үүсгээд буй дүрүүдийн нэг бөгөөд фэнүүд 2022 оноос хойш шинэ улирлыг тэсэн ядан хүлээж байна.

Гуравдугаар улирал гол дүрүүд ахлах сургуулиа төгссөний дараах таван жилийн үйл явдлыг харуулах төлөвтэй. Хоёрдугаар улирлын төгсгөлд Рю хүнд нөхцөлд байсан. Сүүлийн удаа үзэгчид Рюг харахад тэрбээр хар тамхины наймаачин Лорид их хэмжээний өртэй байсан бөгөөд ЛориLaurie мөнгөө төлөхгүй бол түүнд хор хүргэнэ хэмээн заналхийлж байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Үндэсний бэлгэдэл, хүртээмжийг тусгах шинэ заалт кино төсөлд хэрэгжинэ

12/02/2026
Кино Урлаг

“Paramount” компани “Warner Bros”-ийг худалдан авахын тулд саналаа сайжруулав

11/02/2026
Кино Урлаг

Монголд зураг авалтаа хийсэн Солонгосын түүхэн драм ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ

11/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлаг гурав дахь мини цомогтоо зориулсан зургуудаа цацлаа

12/02/2026

Capture dcran Tower Rush jeu 15

12/02/2026

Жүжигчин Зендаяагийн дүр бүтээсэн таван кино энэ онд нээлтээ хийнэ

12/02/2026

Дуучин Бритни Спирс бүх дууныхаа эрхийг 200 сая ам.доллараар заржээ

12/02/2026

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.