Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ
Хувцас загвар

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

Урлаг Урлаг12/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнгөрсөн онд түүхэндээ хамгийн өндөр ашигтай ажилласан тул “Zara” брэндийг үүсгэн байгуулагч 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэхээр болсныг Испанийн хувцас үйлдвэрлэл, жижиглэн худалдааны “Inditex” компанийн удирдлага өчигдөр /2026.03.11/ мэдээлжээ.

“Zara”-гаас гадна “Bershka”, “Massimo Dutti”, “Pull&Bear”, “Stradivarius”, “Oysho” зэрэг брэндүүдийг эзэмшдэг “Inditex” нь дэлхийн хамгийн том бэлэн хувцасны жижиглэн худалдааны компани юм.

Үүсгэн байгуулагч, тэрбумтан Амансио Ортега компанийнхаа 59 хувийг эзэмшдэг бөгөөд охин Марта Ортега нь одоо гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрбээр бусад хувьцаа эзэмшигчдийн нэгэн адил ноогдол ашгийнхаа талыг тавдугаар сард, үлдсэн талыг арваннэгдүгээр сард авах юм байна.

Өчигдөр “Inditex” компани 2025 оны сайн гүйцэтгэлийн үр дүнд ногдол ашгийн хэмжээг өмнөх жилээс 4 хувиар өсгөх болсныг зарлажээ.

Ортега өнгөрсөн онд 3.1 тэрбум еврогийн ногдол ашиг хүртэж байсан юм. Түүний хөрөнгийн хэмжээ ойролцоогоор $126.7 тэрбум бөгөөд үүгээрээ дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 15 дугаарт бичигдэж байна.

Дэлхийн 90 гаруй оронд 5,460 салбар дэлгүүртэй, 160,000 гаруй ажилтантай “Inditex” компанийн борлуулалт 2026 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэлх нэг жилийн хугацаанд 3.2 хувиар өсөж, 39.9 тэрбум евро хүрчээ.

Өчигдөр танилцуулсан санхүүгийн тайлангаас харвал татварын өмнөх ашиг нь өмнөх жилээс 5.8 хувиар өсөж, 8 тэрбум евро хүрсэн байна.

“Inditex” өнгөрсөн онд дэлхий даяар 103 салбараа хаасан ч тэдгээрийг илүү том салбаруудтайгаа нэгтгэсэн нь борлуулалтыг нэмэгдүүлсэн гэнэ.

Энэ сард нас сүүдэр 90 хүрч буй Ортега 1975 онд Испанийн хойд хэсгийн Галисиа мужийн Ла Коруна хот дахь жижиг дэлгүүрээс “Zara” брэндээ анх гаргаж байжээ. Тэрбээр цамц оёдог үйлдвэрийн хүргэлтийн ажилчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн гэдэг.

Өмнөх жилүүдэд Ортега ногдол ашгаа Лондон, Нью-Йорк, Майами зэрэг хотуудад үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад зарцуулж байсан гэдэг. Энэ нь Испани улсын баялгийн татвартай холбоотой алхам юм. Испани нь бүрэн хэмжээний баялгийн татвартай Европын Холбооны цорын ганц улс бөгөөд олсон ашгаа 12 сарын дотор ямар нэг эдийн засгийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулбал татвараас чөлөөлөгддөг юм байна.

Энэ жил “Inditex” компани үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлж, АНУ, Норвеги, Дани улсуудад шинэ дэлгүүр нээж, Карибын тэнгисийн Курасао арал дээр анхны дэлгүүрээ нээхээр болжээ. Мөн хиймэл оюуны технологи ашиглан онлайн худалдан авагчдын аватарт тухайн хувцсыг өмсгөсөн зураг үүсгэж харуулах үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Дэлхийн рекорд шинэчлэхэд “тусалсан” пүүзний үнэ тэнгэрт хадав

29/04/2026
Хувцас загвар Урлаг

ФОТО: Алдарт жүжигчин Мерил Срипийн улаан хивсний гоёлоос

27/04/2026
Хувцас загвар Урлаг

“International Awards 2026”-ын үеэр алдарт загвар зохион бүтээгч Андрей Кимийн бүтээлүүдээс толилуулна

17/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “TIME 100” үдэшлэгийн шилдэг төрхүүд

30/04/2026

Хамгийн ихээр стресс тайлдаг хамтлагаар “Linkin Park” тодорчээ

30/04/2026

T.O.P YouTube-д эргэн ирлээ

30/04/2026

“Sold Out on You” цуврал “Netflix”-ийн гадаад хэлээрх цувралын жагсаалтыг тэргүүллээ

30/04/2026

“The Jimi Hendrix Experience”-ийн өв залгамжлагчид зохиогчийн эрхийн маргаанд ялагдав

30/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.