Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Хувцас загвар»Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна
Хувцас загвар

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

Урлаг Урлаг17/03/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Загвар зохион бүтээгч Дрис Ван Нотен амьдралын хамтрагч Патрик Вангелувегийн хамт гар урлалыг дэмжих сан байгуулах болсноо зарлалаа.

 

“Fondazione Dries Van Noten” хэмээх тус сан нь бүтээлч сэтгэлгээтэй гар урчуудад зориулагдах бөгөөд урлагт хайртай, өөрийн нэрийн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах хүсэлтэй хэн бүгдэд дэмжлэг үзүүлэх зорилготой сан юм. Уг сангаар дамжуулан тухайн гар урлаачийн албан тушаал, ажилласан туршлагыг үл харгалзан хамтарсан төсөл боловсруулж, уран бүтээлчид хоорондын туршлага солилцох хөтөлбөр болон тусгай арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулагдана (фото 2)

Байршлын хувьд Италийн Венец хотын Сан-Поло дүүрэгт орших “Palazzo Pisani Moretta” түүхэн ордон сонгосон нь мөн учир шалтгаантай.

Дрис Ван Нотен: “Венец бол зөвхөн амралтын өдөр ирээд буцдаг амьгүй хот биш. Зах зээлээсээ эхлээд дотоод эргэлтээ эрчимжүүлсэн, оршин суугчдын амьдрал буцалсан, соёлоороо онцгойрох гайхалтай эрч хүчтэй бүтээлч хот юм. Бид “Palazzo Pisani Moretta”-г цаг хугацаанд хоцрогдсон мэт харагдах ойлголтыг эвдэж, бүтээлч хэн бүхний ур ухаан ундрах онцгой ордон байгаасай гэж хүссэн. Ид бүтээн туурвиж буй гар урчууд олон улсын тайзанд хүрэхэд тусалж, залуу үеийнхэн хувьсан өөрчлөгдөж өөрсдийн түүхийг бичихээр эрмэлзэж байгааг харуулахаар ажиллаж байна” хэмээн онцолсныг artnews.com-д дурджээ.

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулагдана (фото 3)

“Fondazione Dries Van Noten” сангийн анхны үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 25-нд “The Only True Protest is Beauty” нэртэйгээр толилуулагдах бөгөөд куратороор сангийн үүсгэн байгуулагч Ван Нотен, Бельгийн дизайнер Герт Брулут нар хамтран ажиллана.

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулагдана (фото 4)

Албан ёсны мэдэгдэл дээр “Эл үзэсгэлэнд үзэгч бидэнд хэдийн дасал болсон хөөрхөн, сайхан байх тухай энгийн зүйлийг дурдахгүй. Төсөөлж ч амжаагүй сонин хоршил, эмх замбараагүй эцэс төгсгөлгүй үргэлжлэх хэвшлээс сэрээж урам зориг төрүүлэн зүрхэнд тань “шинэ хаалга” нээж чадахаар тийм нандин бүтээлүүдийг шинэ үеийн уран бүтээлчдийн хамт хүргэнэ” хэмээн тайлбарлажээ. Ордны 20 өрөөг дамнан дэлгэгдэх тус үзэсгэлэнд загвар, гоёл чимэглэл, гэрэл зураг, шилэн эдлэл, керамик гэх мэт 200 гаруй биет бүтээлүүд багтаж байгаагийн дотроос Кристиан Лакруа, Ком де Гарсон зэрэг брэндүүдийн кутюр загварууд ч мөн дэлгэгдэх аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Төмөртөмөөгийн Үжингүнж дэлхийн бяцхан мисс тэмцээнийг шүүнэ

17/03/2026
Хувцас загвар Урлаг

ФОТО: “Оскар”-ын наадмын дараах үдэшлэгээс

16/03/2026
Хувцас загвар Урлаг

Жүжигчин Дакота Жонсон “Calvin Klein” брэндийн сурталчилгаанд тоглолоо

13/03/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026

“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана

17/03/2026

Төмөртөмөөгийн Үжингүнж дэлхийн бяцхан мисс тэмцээнийг шүүнэ

17/03/2026

Шон Пэнн Киевийг зорьсон учир “Оскар”-ын наадамд оролцоогүй

17/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.