Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Италийн музейгээс Ренуар, Сезанн, Матисс нарын бүтээлүүдийг хулгайлжээ
Дүрслэх урлаг

Италийн музейгээс Ренуар, Сезанн, Матисс нарын бүтээлүүдийг хулгайлжээ

Урлаг Урлаг30/03/2026Шинэчлэгдсэн:30/03/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Италийн хойд нутгийн Парма хотоос холгүй орших урлагийн музейд гарсан хулгайн үеэр Францын алдарт зураач Пьер-Огюст Ренуар, Поль Сезанн, Анри Матисс нарын гурван бүтээл алдагдсан тухай Италийн ANSA агентлаг мэдээлжээ.

Хулгай гуравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Мамиано ди Траверсетоло дахь Магнани-Рокка сангийн музейд гарсан байна. Тус музей нь Европын нэрт уран бүтээлчдийн бүтээлүүдийн асар их  цуглуулгатай ажээ.

ANSA агентлагийн мэдээлснээр, мэргэжлийн хулгайчдын бүлэглэл музейн хаалгыг эвдэн орж, зургуудыг асар хурдан хулгайлан гарсан байна. Хяналтын камерт сэжигтнүүд нүүрээ халхалсан байдалтай бичигджээ.

Хулгайд алдагдсан бүтээлүүдийн дунд Ренуарын “Les Poissons” (1917), Сезаннын “Tasse et plat de cerises” (1890), Матиссын “Odalisque sur la terrasse” (1922) зэрэг зургууд байгаа бөгөөд эдгээр нь музейн Францын урлагийн танхимд байнгын үзмэрт тавигдаж байсан, хэдэн сая еврогоор үнэлэгдэх бүтээлүүд аж.

Италийн хууль хяналтын байгууллагууд уг хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд энэ нь сүүлийн жилүүдэд гарсан урлагийн томоохон хулгайн нэгд тооцогдож байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Италийн засгийн газар Караважжиогийн ховор хөргийг 30 сая еврогоор худалдаж авав

11/03/2026
Дүрслэх урлаг Урлаг

Венецийн 61 удаагийн биеннальд Монгол Улсаас дөрвөн уран бүтээлч оролцоно

11/03/2026
Дүрслэх урлаг Урлаг

Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов

05/03/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Эхнэрийн урхи”-ийн Чан Со Хи Монголын компанитай заргалдаж байна

30/03/2026

Ханде Эрчел хар тамхины хэргээр баривчлагдаад суллагдав

30/03/2026

Пол Маккартни шинэ цомгоо ирэх сард цацна

30/03/2026

“Frozen” хүүхэлдэйн киноны ертөнц Парист нээгджээ

30/03/2026

McDonald’s нь “K-Pop Demon Hunters”-тай хамтран Saja Boys болон HUNTR/X-c сэдэвлэсэн менюг гаргалаа

30/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.