Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ
Дуу хөгжим

Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

Урлаг Урлаг21/04/2026Шинэчлэгдсэн:21/04/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Гавьяат жүжигчин, ХХ зууны манлай эстрадын дуучин, поп дива Б. Сарантуяа “Урлагт 40 жил-Хайрын бурхан” тоглолтоо энэ оны зургаадугаар сарын 6-ны өдөр  Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байгаа юм.

Тоглолтыг “The Hu” хамтлагийн тоглолтоос эхлээд “Triple X”, “Зуны зугаа” зэрэг олон тоглолтыг зохион байгуулсан “Халзаа” буюу М.Даваасүрэн зохион байгуулж байна.

Тоглолтын найруулгыг найруулагч Урлагийн гавьяат зүтгэлтэн, “On’n off” продакшны захирал С.Ононбат хийж байгаа бол хөгжмийн найруулга дээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Н.Халиун ажиллах аж.

Харин тайзыг “333 entertainment” гүйцэтгэж байгаа ба монголд байгаа бүх тайз дэлгэцийн багууд орж ажиллаж байгаа юм.

Тоглолтын тайз, дэлгэц нь цэнгэлдэхийн сандал дээр сууж байгаа хүн хүртэл харж чадахаар харагдац сайтай байна гэдгийг онцлов. Тоглолтын хаалга тоглолт болох өдрийн 15:00 цагт нээгдэх юм байна.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Ононбат: Супер хит дуу олонтой хүний тоглолтод ажиллах их хэцүү. Хайран дуу хөтөлбөрөөс хасагдчих гээд байдаг.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Н.Халиун: Зургаадугаар сарын 6-нд зөвхөн тоглолт биш Монголын урлагийн түүхэнд бичигдэх том үйл явдал болно гэж бодож байгаа. Стадионы тоглолт учир олон мянган хүний сэтгэлийг хөдөлгөхөөр найруулгаа хийж байна. Энэ өдөр Монголын хамгийн мундаг хөгжимчид, хөгжмийн инженерүүд, продюсер, найруулагчид ажиллаж байна.

Тэрбээр дуучин АМ-C-тэй хамтран дуу хийсэн бөгөөд клипээ удахгүй цацах юм байна. Уг хамтралынхаа тухай дуучин Б.Сарантуяа “Надад ахиад бүх далавчаа гүйцэд тэнийлгээд нисэх боломж олгосон бүх хөгжмийн продюсерууддаа баярлалаа” гэсэн юм. Цаашлаад олон хамтралууд шинээр хийгдэх төлөвлөгөөтэй байгаа аж.Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа “Би бүх залуу нас, амьдралаа урлагтаа зориулжээ. Тоглолтод ямар дуу дуулах талаар санал хүсэлтийг сонсогчдоосоо өөрийн 330,000 дагагчтай фэйсбүүк хуудсаараа дамжуулан авч байгаа. Зуны нээлтийн тоглолт болох болов уу гэж бодож байна. Өмнөх жилүүдэд ихэнх томоохон хамтлагууд тоглолтоо хийсэн. Сүүлийн тэмээний ачаа хүнд байх болов уу. Амьд хөгжмөөс эхлээд бүх юм нь амьд, сэтгэл огшоож, хайр түгээсэн тоглолт байх болно” гэв.

Түүний тоглолтод зориулж Ардын уран зохиолч Ү.Хүрэлбаатарын бичсэн үгийг товчлон хүргэе.

“…Бүхэл зууныг төлөөлөх уран бүтээлчийн зиндаанд түүний залуу нас үл саад болсон нь тухайн үед ч одоо ч ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн түүний уран бүтээлийн замналаас тодорхой харж болно. Хоёр мянгаад оноос дуучин Б.Сарантуяагийн уран бүтээлийн оргил оргилуун даацтайхан жилүүд эхэлсэн билээ. Тэрээр эхний арван жил дараалан цомог хэвлүүлж тоглолтоо хийж үзэгч түмэнд амьсгал авах зай чөлөө өгөхгүй эзэгнэж байв. Тэрээр Монголын рок поп урлагийг зуун дамжин төлөөлөх эрх бүхий онцгой нэгэн бөгөөд уран бүтээлийнх нь 40 жил бол түүний амьдрал, уран бүтээлийн үндсэн дэвсгэр хөг нь билээ.

Тэр бол итгэж болох, бас нөхөрлөж болох шулуун шударга, ил тод, ойлгомжтой хүн. Үнэндээ Монголын дуучид дотроос оддын амьдралаар амьдарсан сонгомол дуучин гэвэл Сарантуяаг л би нэрлэнэ. Түүн шиг уран бүтээлээр насан туршдаа хэлбэрэлтгүй дагнан ажиллаж өөрийн ухамсарт амьдралаа урлагт эргэлзэл үгүй зориулсан нь хуруу дарам цөөхөн. Тэр нэг л зангаараа, нэг л зарчим, тууштай үзэл бодол, хүсэл мөрөөдөлтэй хүн.

…. Зууны манлай эстрадын дуучин, Пентатоник наадмын гурван удаагийн шагналт, “Алтан микрофон” наадмын шагналт, “Гэгээн муза” шилдэг туслах эмэгтэй дүр, Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива хатагтай Б.Сарантуяагаас Монголын рок поп урлагийн хөгжлийн шинэ зууны шинэчлэлийн дараагийн шинэ давлагааг хүлээх, хүсэх эрх үзэгч бидэнд урдын адил хүлээлт болон үлдэж байна” гэжээ.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

ФОТО: Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагийн гэрэл зургаас

20/04/2026
Дуу хөгжим Урлаг

К-поп агентлагууд “Coachella”-тай дүйцэх наадам зохион байгуулна

17/04/2026
Кино Урлаг

ФОТО: “Сэтгэлийн уяа” уран сайхны киноны нээлтээс

16/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Elden Ring” тоглоомоос сэдэвлэсэн кино 2028 онд гарна

21/04/2026

Уг Такёны хуримын урилгын үг фэнүүдийн дунд шууд шуугиан тарив

21/04/2026

Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглож, Монголын урлагийн түүхэнд бичигдэх үдшийг бүтээнэ

21/04/2026

Жисүгийн хууль ёсны төлөөлөгч мэдэгдэл гаргалаа

21/04/2026

Монголын баг олон улсын А зэрэглэлийн циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цом хүртлээ

21/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.