Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»“Annual SkyPixel Photo” уралдааны ялагчид тодорлоо
Гэрэл зураг

“Annual SkyPixel Photo” уралдааны ялагчид тодорлоо

Урлаг Урлаг30/04/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дрон зураг, агаарын дүрслэлийн дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Annual SkyPixel Photo & Video Contest 2026” уралдааны ялагчид албан ёсоор тодорлоо. Энэ удаагийн тэмцээн нь 11 дэх жилдээ зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран бүтээлчдийн өрсөлдөөн урьд өмнөхөөс илүү ширүүссэн гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцлов.
Энэ удаагийн тэмцээнд 96 улс, бүс нутгаас нийт 95 мянга орчим бүтээл ирсэн байна.

Ийнхүү гэрэл зургийн төрөлд тэргүүн байрыг гэрэл зурагчин Филип Гребендийн Норвегийн байгалийн өвөрмөц тогтоц, манан будан дундах хадан  гарцыг уран сайхны өндөр түвшинд дүрсэлсэн “The Gate” бүтээл хүртжээ.

Харин видео төрлийн дрон ангилалд “Africa Unseen” бүтээл шалгарсан бөгөөд Африкийн зэрлэг байгаль, ан амьтдын амьдралыг кино урлагийн түвшинд харуулснаараа онцлог байв. Гар төхөөрөмжөөр бүтээсэн видео ангилалд “AYANG”-ийн “Elsewhere The Gaze Can Always Arrive” бүтээл тэргүүлсэн байна.

Энэ жилийн тэмцээн “Frame Your World” уриан дор зохион байгуулагдсан бөгөөд оролцогчид өөрсдийн харах өнцөг, өгүүлэмжийг бүтээлдээ тусгахыг зорьжээ. Нийт 53 төрлийн шагнал гардуулж, ойролцоогоор 200 мянган ам.долларын шагналын сантай байснаараа онцлог болов. Тэмцээний шилдэг бүтээлүүд нь зөвхөн техникийн гүйцэтгэлээр бус өгүүлэмж, сэтгэл хөдлөл, кино найруулгын шийдлээрээ ялгарчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

Оны шилдэг гэрэл зургуудыг шалгарууллаа

13/04/2026
Гэрэл зураг Урлаг

Монголын түүхийг гэрэл зургаас тодруулах нь

10/03/2026
Гэрэл зураг Урлаг

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Sold Out on You” цуврал “Netflix”-ийн гадаад хэлээрх цувралын жагсаалтыг тэргүүллээ

30/04/2026

“The Jimi Hendrix Experience”-ийн өв залгамжлагчид зохиогчийн эрхийн маргаанд ялагдав

30/04/2026

“Annual SkyPixel Photo” уралдааны ялагчид тодорлоо

30/04/2026

Поп од Билли Айлишийн тоглолтыг нэрт найруулагч Жэймс Камерон кино болголоо

30/04/2026

Э.Батнямбуу: Хүний сэтгэлд хүрэх агшнуудыг шингээж өгөхийг хичээсэн

30/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.