Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Алтаадын голын дагуух хадны зосон зургийн дурсгал
Дүрслэх урлаг

Алтаадын голын дагуух хадны зосон зургийн дурсгал

Урлаг Урлаг02/05/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Булган аймгийн Бугат сумаас баруун хойш 45 км орчим зайд Алтаадын голын баруун эрэгт оршдог Бичигтийн гармын ханан хаданд зосон зургийн бүлэг дурсгал байдаг.

Тус дурсгал нь хэмжээ, дүрслэл, өгүүлэмжийн хувьд өмнө илэрч судлагдсан зосон зургийн дурсгалуудтай харьцуулахад илүү баялагт тооцогддог бөгөөд 250 гаруй метр урт үргэлжлэх эгц цавчим хадны ёроол дагуу хоёр хэсэгт бөөгнөрөн оршдог байна.

Бичигтийн гармын хадны зосон зурагт хүн, шувуу, адуу, үхэр, буга, нохой зэрэг амьтдын дүрслэл болон дөрвөлжин, зууван хүрээтэй цэгэн хээ зэрэг олон төрлийн дүрсийг багтаасан бөгөөд хамгийн олон давтамжтай дүрслэгдсэн нь хүний дүр юм. Нийт 56 хүний дүрс илэрсэн бөгөөд тэдгээрийн дийлэнх нь бүрэн дүрслэлтэй, харин цөөн хэсгийн хөлийн дүрслэл бүдгэрч арилсан байна. Зургуудад хүний толгой, бие, гар, хөлийг энгийн тойм хэлбэрээр дүрслэн харуулсан бөгөөд хүмүүсийг гар, хөлөө алдлан зогсож буй байдлаар, мөн дангаар болон эгнээ үүсгэн гар гараасаа хөтөлсөн байдлаар илэрхийлжээ.

Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадны зураг, бичгийн дурсгалын төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэгдсэн байна.

Монгол бичээс, дөрвөлжин бичээс болон зосон зураг бүхий уг дурсгалыг судлаачид Н.Сэр-Оджав, Б.Цэвээндорж, А.Очир нар 1981 онд илрүүлж, шинжлэх ухааны эргэлтэд оруулжээ.

Алтаадын голын бичигт хадны дурсгал нь эртний нүүдэлчдийн бичиг үсэг, уран дүрслэл, соёлын түүхэн хөгжлийг илтгэх чухал өв бөгөөд тухайн үеийн аж ахуй, оюуны сэтгэлгээг судлах үнэт баримт болдог.

Энд хадгалагдан үлдсэн зосон зургууд нь улаан ягаан зосоор урласан бөгөөд зууван болон дөрвөлжин хүрээ дотор гар, хөлөө алдлан зогссон эрэгтэй хүний дүрслэл тодорхой харагдана. Мөн малын тооллого байж болох 20 гаруй дугуй хэлбэрийн толбо, богино сүүлтэй буга, согоо төстэй /адууг илэрхийлсэн байж болох/ амьтдын дүрслэл болон нисэж буй шувуудын дүрслэлүүд багтжээ.

Харин бичгийн хэсэгт хар бэхээр бичсэн монгол бичээс хадгалагдсан бөгөөд цаг хугацааны явцад зарим хэсэг нь бүдгэрчээ. Энэхүү бичээс, зосон зураг хосолсон дурсгал нь эртний нүүдэлчдийн амьдрал, аж ахуй, шүтлэг бишрэл, бичиг соёлын хөгжлийг цогцоор нь илэрхийлсэн ховор өвийн нэг юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Зураач С.Баярбаатар Монголын дүрслэх урлагийн “Алтан үе”-ийн түүчээ болсон уран бүтээлчдийн дүр төрхийг мөнхөлжээ

01/05/2026
Дүрслэх урлаг Урлаг

Уран бүтээлчдийг дэмжих “Авдар” нүүдлийн урлан хөтөлбөр хэрэгжинэ

29/04/2026
Дүрслэх урлаг Урлаг

Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ

23/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ШИНЭ КЛИП: “Космос” хамтлаг – “МАД”

02/05/2026

“Duo tenor” оператик поп концертыг Дарханд тоглоно болно

02/05/2026

Шинжлэх ухааны уран зөгнөлт “Тэг цэг үйлдэл” уран сайхны кино Univision, LookTV-д оржээ

02/05/2026

Шинэ идэр “Оршихуй” мэндэллээ

02/05/2026

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.