Дэлхийн алдарт “Chanel” брэнд Францын Биарриц хотод зохион байгуулагдсан “Cruise 26/27” шоуны үеэр сандаалны шинэ загвараа танилцуулжээ.
Уг загвар нь зөвхөн өсгийтэй ба тэрхүү өсгийг нь хоёр уяагаар холбон тогтоосон байгаа юм. Энэ нь уламжлалт сандаалны загвараас тэс өөр бөгөөд хөлийг нүцгэн мэт харагдуулах шийдэлтэй аж.
Зарим хүмүүс уг сандаалыг “ер бусын”, “хэт этгээд” хэмээж байгаа бол, зарим нь хошигнон “энэ чинь гутал биш” гэж цахим орчинд сэтгэгдлээ бичиж байна.
Тус загварыг 2025 онд “Chanel” брэндийн бүтээлч захирлын албан тушаалыг авсан Мэттью Блази гаргажээ. Загвар шүүмжлэгчид уг коллекцыг шинэлэг, зоригтой туршилт болсон гэж үнэлж байна.



