Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Спорт»Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг “Power Expo & Festival” ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ
Спорт

Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг “Power Expo & Festival” ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ

Урлаг Урлаг05/05/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Азийн мото спортын шилдэг эвентийн шагналт экстрим, энтертайнмент “Power Expo & Festival” олон улсын наадам 14 дэх жилдээ энэ сарын 8-10-ныг дуустал Монголд болно. Уламжлал ёсоор 22-ын Авто худалдааны цогцолбор төвийн “Power Land” талбайд зохион байгуулагдах юм.

Монгол Улсын Засгийн газар 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” уриан дор аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсыг олон улсад таниулах, сурталчлах зорилготой аялал жуулчлал, соёл, спортын чиглэлийн арга хэмжээнүүдийг нэгдсэн цогцолборын дагуу зохион байгуулж байгаа билээ.

“Power Expo & Festival” нь өнгөрсөн нэгдүгээр сард Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдсан Азийн Автомашины шилдгүүдийг шалгаруулах тав дахь удаагийн (AAA – Asian Automotive Awards) шагнал гардуулах ёслолоос “Азийн мото спортын шилдэг арга хэмжээ” номинаци шагналыг Монгол Улсаас анх удаа хүртэж “Азийн шилдэг автомото наадам” хэмээх олон улсын нэр хүндтэй арга хэмжээ болсон юм.

Олон улсын статустай Азийн шилдэг “Power Expo & Festival” 14 дэх удаагийн наадамд 10 орны баг, тамирчид зорин ирж оролцохоос гадна өмнө жилээс наадмын нэг хэсэг болон зохион байгуулагдаж эхэлсэн “Racing Top Model Asia” олон улсын уралдааны модель шалгаруулалт маань мөн л олон улсын хэмжээнд шалгаруулалтаа өргөжүүлж гаднын таван орноос зэрэглэл өндөр модель албан ёсоор хүрэлцэн ирж монголчуудтай нэгэн тайзнаа өрсөлдөнө.

“Өнгөрсөн жил хоёр тайз зассан бол энэ жил дөрөв болж нэмэгдэнэ”

Тэмцээний зохион байгуулалтын талаар төслийн зохион байгуулагч Б.Жигмэддорж “Автомашины шоуд маань гэр бүлээрээ их ирдэг. Урин цаг ирэхтэй зэрэгцэн хүүхдүүдээ дагуулж ирдэг хүмүүс олон. Тийм учраас хүүхдүүдэд зориулсан тусдаа бүс байгуулсан.

Өнгөрсөн жил хоёр тайзтай байсан бол энэ жилийн хувьд дөрвөн тайз засахаар төлөвлөж байна. Экстрим спортын хувьд өнгөрсөн есөн төрлийн тэмцээн зохион байгуулсан бол энэ жил 18 төрлөөр зохиохоор болсон. Энэ жил гаднын зочид төлөөлөгчид ихээр оролцоно.

Тухайлбал өнгөрсөн жил Азийн мото спортын шилдгээр шалгаруулсан хоёр аудитын байгууллагаас төлөөлөл ирж, тэмцээний зохион байгуулалттай танилцана. Мөн одоогийн байдлаар Азийн гурван орноос топ модель ирж “Racing Top Model” уралдаанд оролцох юм. Энэ тэмцээнийг өнгөрсөн анх удаа зохион байгуулж байсан бол энэ удаад илүү олон улсын чанартай болгож байгаагаар онцлог” гэв.

Энэ жил “Racing Top Model” тэмцээнд Азийн орнуудаас оролцогчид ирнэ

Төслийн багийн гишүүн М.Дашбалжид “Өнгөрсөн жил “Racing Top Model” тэмцээнийг анх Монголд нутагшуулж зохион байгуулсан. Тухайлбал авто спортын модель болох хүсэлтэй 100 гаруй хүн бүртгүүлснээс шилдэг 50 оролцогчийг шалгаруулсан. Улмаар хагас шигшээд 16 гээд үндсэн ялагчаа тодруулсан бол энэ жил 100 хүн бүртгүүлснээс хагас шигшээд 30 хүн үлдээд одоогийн байдлаар шилдэг 10 модель тунаж үлдээд байна.

Монголоос нийт долоон модель, олон улсаас гурван модель шигшээ шатанд өрсөлдөж байна.

Охид маань дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс эхлээд бүтэн сарын хугацаанд зургаан төрлийн зураг авалт, таван видео бичлэг, хувийн харилцаа, хандлага, авто спортын модель гэдэг утгаараа тэр талын мэдлэгийг нь нэмэгдүүлэх зорилгоор тэр талын сургалтуудад хамрагдсан.

Бид цар хүрээгээ тэлэх зорилгоор энэ жилийн тэмцээнийг “Racing Top Model Asia” болгосон. Нийт таван модель Монголд ирж өрсөлдөхөөр байсан боловч дөрөв нь оролцоод өчигдөр Солонгос модель нь хасагдсанаар гурван модель шигшээ шатанд шалгараад буй.

Манай тэмцээн цаашид илүү олон улсыг хамарсан тэмцээн болгохоор төлөвлөж байгаа” гэлээ.

Авто спортын фестивалийг хотын соёлыг түгээх, замын хөдөлгөөний дүрэм, үе тэнгийн дээрэлхэлт зэрэг олон зүйлийг сонирхлоор нь дамжуулан залуучуудад эергээр нөлөөлөх зорилготойг зохион байгуулагчид хэвлэлийн хурлынхаа төгсгөлд онцоллоо. Мөн манайд үйл ажиллагаа явуулдаг бүх автомашин сонирхогчдын клубүүдээс оролцож, ховор машины үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ жилийн тэмцээний уриа нь “Эв нэгдэл, нөхөрлөл, хамтын хүчээр эх орныхоо бүтээн байгуулалтад нэгдэцгээе” гэсэн үндсэн санаагаар тэмцээн явагдана. Энэ фестивалийг зөвхөн залуучуудад зориулагдсан бус бүх насныханд тааруулсан учраас өглөөний 10:00 цагаас үдшийн 21:00 цаг хүртэл дөрвөн тайз дээр бүтэн хөтөлбөртэй зохион байгуулах юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Спорт Урлаг

“Power Expo & Festival” 14 дэх жилдээ болно

03/04/2026
Спорт Урлаг

Ёкозүна С.Бямбасүрэн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025
Спорт Урлаг

Б.Энх-Оргил Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

29/12/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Камерон Диаз 53 насандаа гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

05/05/2026

Дуучин Бритни Спирс согтуугаар машин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч ялаа хөнгөлүүлжээ

05/05/2026

Авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг “Power Expo & Festival” ГУРВАН ӨДӨР үргэлжилнэ

05/05/2026

ФОТО: А.Аданы “Жизель” балетаас

05/05/2026

Алдарт дуучин Адель өнөөдөр 38 нас хүрч байна

05/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.