“Orange” энтертайнмент, VOO, “Absolute” пикчерсийн хамтын бүтээл “Орь дуу” олон ангит кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно.

“Orange” энтертайнментийн 10 жилийн ойд зориулсан бүтээсэн эл олон ангит кино зургаан ангитай бөгөөд П.Дэлгэрбаяр найруулж, гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, жүжигчин Б.Батмэнд, залуу жүжигчин, бүжигчин Б.Мөнхнаран нарын уран бүтээлчид тогложээ.


