Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Түүхэн үнэнийг гуйвуулсан “Perfect Crown” киног шалгаж эхэллээ
Кино

Түүхэн үнэнийг гуйвуулсан “Perfect Crown” киног шалгаж эхэллээ

Урлаг Урлаг03/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын Соёлын яамнаас ард түмний дунд маргаан үүсгээд байгаа “Perfect Crown” буюу “XXI зууны ханхүүгийн гэргий” драмыг шалгаж эхэллээ. MBC телевизийн тус драмд түүхэн үнэнийг гуйвуулсан хэмээн иргэд хаахыг шаардан, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Гарын үсгийн тоо дөрөв хоногийн дотор 50 мянгад хүрсэн тул Парламент заавал шалгах шаардлага гарсан юм. Хэрэв алдаа гаргасан нь тогтоогдвол тус драмыг бүтээхэд улсаас олгосон санхүүжилтийг буцаан авах болно.

“Perfect Crown” нь Өмнөд Солонгосын креатив контент агентлагийн (KOCCA) 2025 онд улсаас дэмжих төслийн ялагчаар тодорсноосоо хойш олны анхаарлын төвд ороод байсан юм. Өнгөрсөн тавдугаар сарын 21-нд иргэд гомдол гаргаж эхэлсэн тул Соёлын яамнаас тус төсөл яаж тендерт ялсныг мөрдөж эхэлсэн билээ. Шалгалтын эцсийн дүн наймдугаар сард гарна.

Гомдол гарах гол асуудал нь драмын 11 дүгээр ангитай холбоотой. Энэ ангид Хятадын соёл, уламжлалыг солонгос уламжлал мэт танилцуулсан хэсэг гарчээ. Жишээ нь, хаан ширээнд залах ёслолын үеэр есөн бусин утастай титэм ашигласан нь үнэндээ доод хэргэмийн хүмүүс хэрэглэдэг зүйл байсан гэнэ. Харин Солонгосын хаад ноёд 12 утастай титэм хэрэглэдэг байсан ажээ.

Мөн ордны албатууд уухайлахдаа колони орны уриа хэрэглэсэн, хаад ноёдын хувцсыг буруу хийсэн, Хятадын цайны ёслолыг тэр чигээр нь хуулсан гэх мэт алдаа гарсан байна. Энэ нь хятад зохиолоос хуулсан, БНСУ-ын нэр хүндийг дэлхий дахинд гутааж, төөрөгдөлд оруулсан гэх шүүмжлэлд өртөөд байсан юм. Энэ бүх шүүмжлэлийн дүнд гол дүрийн жүжигчин Бён У Сок, IU нар ард түмнээсээ хүлцэл өчөөд байгаа. Эсэргүүцэгч иргэдээс киног яаралтай хаахаас гадна гадаад, дотоод гарч байгаа бүх бичлэгүүдийг нь устгах шаардлага тавьж байна.

2021 онд “Joseon Exorcist” аймшгийн кино мөн түүхэн үнэнийг гуйвуулсан хэргээр хоёр бүлгийн дараа хааж байлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026
Кино Урлаг

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026
Кино Урлаг

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.