Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Залуу төгөлдөр хуурч Г.Бадмаараг “Карнеги Холл”-д уригдан тоглож, шүүмжлэгчээс өндөр үнэлгээ хүртлээ
Сонгодог урлаг

Залуу төгөлдөр хуурч Г.Бадмаараг “Карнеги Холл”-д уригдан тоглож, шүүмжлэгчээс өндөр үнэлгээ хүртлээ

Урлаг Урлаг05/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Залуу төгөлдөр хуурч Ганбатын Бадмаараг АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Карнеги Холл”-ын “Weill Recital Hall” танхимд уригдан тогложээ.

Энэ талаар олон улсын хөгжмийн шүүмжлэгч, “International Composer” болон “SoundWordSight” сэтгүүлүүдийн эрхлэгч Жеффри Жеймс нийтлэлдээ онцолсон байна. Италийн Сицили аралд зохион байгуулдаг, нэр хүндтэй “Ibla Grand Prize” олон улсын хөгжмийн уралдааны 2025 оны шилдэг оролцогчдын тоглолт өнгөрсөн сарын 6-ны өдөр “Карнеги Холл”-д болсон. Уг тоглолтод дэлхийн олон орны шилдэг хөгжимчид оролцжээ. Монгол Улсыг төлөөлөн оролцсон хамгийн залуу хөгжимчин нь 11 настай төгөлдөр хуурч Г.Бадмаараг байлаа.

Шүүмжлэгч Жеффри Жеймс нийтлэлдээ “Оройн хамгийн залуу оролцогч болох Монголын 11 настай Бадмаараг хөгжмийн мэдрэмж, бүтээлийн хэлбэрийг ойлгон илэрхийлэх чадвараараа онцгой сэтгэгдэл төрүүллээ. Листийн бүтээлийг тоглохдоо хөгжмийн шугам, өрнөл хөдөлгөөнийг маш сайн мэдэрч байсан нь анзаарагдсан” хэмээн бичжээ.

Г.Бадмаараг тоглолтын үеэр Франц Листийн бүтээлүүдээс гадна Монголын нэрт хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаагийн бүтээлийг толилуулсан. Энэ бүтээл нь төгөлдөр хуурчийн хөгжим удирдах чадвар, өнгө аясыг нарийн мэдэрч байгааг тод харуулсан гэж шүүмжлэгч үнэлсэн байна.

Тэрээр тоглолтоо Н.А.Римский-Корсаковын алдарт “Зөгий нисэлт” бүтээлээр өндөрлүүлжээ. Энэхүү бүтээлийн талаар Жеффри Жеймс “Түүний бүх давуу тал энэ бүтээл дээр тод харагдсан. Хэт хурд, хяналтгүй тоглолт руу амархан хэлбийж болдог энэхүү бүтээлийг маш нягт, хяналттай, наснаасаа хавьгүй илүү төлөвшсөн байдлаар тоглосон” гэжээ.

Үзэгчид түүний тоглолтыг халуун дотноор хүлээн авч, хүчтэй алга ташилтаар шагнасан тухай дурдсан байна. Карнеги Холл нь дэлхийн сонгодог хөгжмийн хамгийн нэр хүндтэй тайзнуудын нэг. Энэ тайзнаа тоглож, олон улсын хөгжмийн шүүмжлэгчийн өндөр үнэлгээ хүртсэн нь Монголын залуу авьяастны хувьд төдийгүй Монголын төгөлдөр хуурын урлагийн олон улсын нэр хүндийг өсгөсөн амжилт юм.

Ташрамд дурдахад, Ганбатын Бадмаараг 2025 онд олон улсын нэр хүндтэй Барток–Кабалевскийн нэрэмжит Олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Мөн Италийн Ibla Grand Prize олон улсын хөгжмийн уралдаанд оролцсон нийт хөгжимчдөөс шалгарч, уралдааны хамгийн өндөр шагнал болох “Top Winner” шагналын эзэн болсон юм.

Энэ амжилтын үр дүнд тэрээр АНУ-ын Нью-Йорк хотын алдарт Карнеги Холлд зохион байгуулагдсан шилдгүүдийн тоглолтод уригдан, олон улсын тайзнаа Монголын төгөлдөр хуурын урлагийг амжилттай төлөөлөн тогложээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

У.Эмүжин АНУ-ын “Кришинда” өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд түрүүлжээ

03/06/2026
Сонгодог урлаг Урлаг

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийнэ

01/06/2026
Сонгодог урлаг Урлаг

Г.Ариунбаатар Ж.Вердийн “Набукко” дуурийн гол дүрд дууллаа

27/05/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Залуу төгөлдөр хуурч Г.Бадмаараг “Карнеги Холл”-д уригдан тоглож, шүүмжлэгчээс өндөр үнэлгээ хүртлээ

05/06/2026

“Морин хуур” хүүхэлдэйн жүжиг Красноярск хотын Дуурь, бүжгийн театрын тайзнаа тоглогдлоо

05/06/2026

Индиана Жонсын дүрд Том Сэллек тоглох байжээ

04/06/2026

Филипп Киркоров тэнгэрт дэвшсэн аавыгаа дурсав

04/06/2026

Өнөөдөр Ардын жүжигчин Ж.Оюундарийн төрсөн өдөр

04/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.