Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Netflix” компани “TikTok”-той төстэй “Clips” цэс нэвтрүүлж байна
Кино

“Netflix” компани “TikTok”-той төстэй “Clips” цэс нэвтрүүлж байна

Урлаг Урлаг18/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Netflix” компани саяхан зохион байгуулсан “APAC Product Innovation Showcase” арга хэмжээний үеэр гар утасны аппликейшн болон видео тоглоомын салбарт орохоор төлөвлөж байгаагаа зарлалаа. Удахгүй “Netflix” Ази-Номхон далайн бүс нутгийн зах зээлд гар утасны шинэчлэгдсэн хувилбараа нэвтрүүлэхээс гадна хүүхдүүдэд зориулсан “Netflix Playground” тоглоомын платформоо өргөжүүлэхээр зорьж байгаа байна.

Гар утасны шинэчлэл ба богино хэмжээний “Clips” цэс

Энэ оны эхээр “Netflix” гар утасны шинэчлэгдсэн аппликейшн хувилбараа Австрали, Шинэ Зеланд, Филиппин, Энэтхэг, Малайз улсуудад нэвтрүүлж эхэлсэн. Харин удахгүй ирэх долдугаар сард Өмнөд Солонгос, Япон улсуудад албан ёсоор гаргахаар төлөвлөжээ. Цаашлаад Ази-Номхон далайн бусад орнуудыг ч мөн хамруулах гэнэ.

Аппликейшны шинэчлэлэгдсэн загварын гол онцлог нь “Clips” хэмээх богино хэмжээний босоо видео цэс юм. Энэ нь бусад платформууд дээр тренд болоод буй богино рийлс загвараараа адилхан. Хэрэглэгчид киноны бүтэн ангиудыг үзэх цаг завгүй үедээ тус аппликейшнээр дамжуулан контентуудын богино хэсгээс түүвэрлэн үзэх боломжтой.

Үүнээс гадна тус компани уг санааг дараагийн шатанд гаргаж, бичлэгүүдийг хүмүүсийн сэтгэл хөдлөл, сонирхлын төрөлд нь тохируулан багцалсан сэдэвчилсэн видео цуглуулгагыг туршихаар бэлтгэж байгаагаа зарлажээ. Эдгээр цуглуулгад риалити шоуны сонирхолтой мөчүүд, киноны бүтсэн үйл явц дүрс бичлэгүүд болон подкастын онцлох хэсгүүд багтах юм.

“Netflix Playground” буюу хүүхдийн тоглоомын ертөнц

Streaming үйлчилгээнээс гадна “Netflix” тоглоомын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийсээр байна. Тухайлбол, “Netflix Playground” тоглоомын төвөө өргөжүүлж байгаагаа мэдэгджээ. Энэхүү платформын дараагийн томоохон шинэчлэл нь Netflix-ийн хит хүүхэлдэйн кино болох “KPop Demon Hunters”-д суурилсан хувилбар байх юм.

Уг шинэ үйлчилгээ нь зургаан төрлийн мини тоглоомтойгоор нээлтээ хийнэ. Хэрэглэгчид тус киноны баатруудтай тоглоомоор дамжуулан киноны үйл явцад байгаа мэт тоглох боломжтой. “KPop Demon Hunters” хүүхэлдэйн кино нь нээлтээ хийснээс хойш эхний зургаан сарын хугацаанд 518 сая гаруй хандалт аван “Netflix”-ийн түүхэн дэх хамгийн амжилттай анимэйшнуудын нэг болсон тул энэхүү алхам нь цагаа олсон шийдвэр гэж шинжээчид үзэж байна.

“Netflix Playground” нь анх өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ, Канад, Их Британи зэрэг орнуудад нэвтэрч байсан бөгөөд энэ нь уг төслийг дэлхийн хэмжээнд цар хүрээгээ тэлэх эхлэл байжээ. Ерөнхийдөө “Netflix” үзэгчдийн сонирхлыг ашиглан илүү олон хэрэглэгчдийг платформдоо удаан хугацаагаар татахыг зорьж байгааг энэхүү шинэчлэлүүд нь харуулж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026
Кино Урлаг

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026
Кино Урлаг

Жүжигчин Дэйви Чейз 35 насандаа таалал төгсжээ

19/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Б.Амархүү “Шүхэр” хүүхэд хамгааллын үндэсний сангийн Энхийн элч боллоо

20/06/2026

Дэлхийн хөгжмийн олон улсын хүрээлэнгийн Монгол хөөмийн ангийн анхны төгсөгчид төгслөө

20/06/2026

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026

Телевизийн хөтлөгч Эшли Кейн эмэгтэйчүүдийг доромжиллоо

19/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.