Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Backrooms” A24 студийн хамгийн өндөр борлуулалттай кино боллоо
Кино

“Backrooms” A24 студийн хамгийн өндөр борлуулалттай кино боллоо

Урлаг Урлаг24/06/2026Шинэчлэгдсэн:24/06/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Анхааралтай байхгүй бол бодит амьдралаас тасран ‘Backrooms’-д гулсан орох вий. Орох төдийд чийгтэй хивсний өмхий үнэр ханхалж, нэгэн хэвийн шар ханануудыг харах тусам дотор муухайрч, гэрлийн анивчих чимээ хангинан цаашлах тусам эцэс төгсгөлгүй хоосон өрөөнүүд үргэлжлэх болно…”

2019 онд 4chan.org веб хуудаснаа нэрээ нууцалсан хэрэглэгчийн бичсэн энэхүү жихүүцэм сэтгэгдлээс эхлэн цахим орчинд уг “сэдэв” асар хурдтайгаар мөн нээлттэйгээр тархаж эхлээд байв. 2022 онд VFX уран бүтээлч Кэйн Парсонс “Kane Pixels” нэр бүхий YouTube сувагтаа “he Backrooms” (“Found Footage”) нэртэй богино хэмжээний киног байршуулсан нь олон хүний анхаарал татаад зогсохгүй кино урлагийн томоохон тоглогчдын анхааралд өртөөд амжсан нь түүний кино урлагийн салбар дахь үнэмлэхүй амжилтын эхлэл болжээ.

Ийнхүү өдгөө 84 сая орчим үзэлттэй эл богино хэмжээний бүтээлээ бүрэн хэмжээний уран сайхны кино болгон найруулах гэрээг “А24” студитэй албан ёсоор байгуулахдаа Кэйн Парсонс найруулагч ердөө 19 настай байсан нь уг студийн хамгийн залуу найруулагчаар тодроод байна. Ердөө 10 сая ам.долларын төсвөөр бүтсэн уг кино дэлхийн хэмжээнд 300 сая ам.доллар давсан орлого олсон нь “A24” студийн түүхэнд уг амжилтыг үзүүлсэн анхны кино болоод зогсохгүй АНУ-ын бокс оффисыг тэргүүлсэн хамгийн залуу найруулагч болжээ. Энэхүү амжилт нь зөвхөн борлуулалтаас гадна Холливуудын том студийн тэрбум ам.долларын төсөвтэй блокбастер бүтээлүүдээс илүүтэй өндөр үнэлгээ авсан нь түүний амжилтыг улам бататгаад байна.

Холливуудын ертөнцөд сүүлийн жилүүдэд алдартай бүтээлүүдийн үргэлжлэл, дахин амилуулсан хувилбаруудыг давамгай бүтээж байсан бөгөөд “Backrooms”-ын хувьд цоо шинэ концепцтой буюу цахим орчин дахь задгай сэдвийг баяжуулан өндөр чанартай бүтээл болгосон нь үзэгчдэд өндрөөр үнэлэгдэж буй. “The Guardian” сэтгүүлийн кино шүүмжлэгч Питер Брэдшоу тус бүтээлийг “Аймшгийн киноны дүрмийг шинээр бичсэн, сэтгэл жихүүцэм шилдэг бүтээл” хэмээн сайшааж, ой санамжийн гажуудлыг дэлгэцнээ гайхалтайгаар амилуулсан тухай онцолжээ. Мөн шинэ үеийнхний бүтээлч сэтгэлгээг дэмжин ажиллахад гарч болох шинэлэг үр дүнг батлан харуулж буй Кэйн Парсонс зөвхөн үзэгчид гэлтгүй, бүтээлч салбарт ажиллаж буй залуучуудад урам өгч буй сэтгэгдлүүд цахим орчин дээр давамгайлаад байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Toy Story 5” нээлтээ даруйдаа 312 сая ам.долларын орлого оллоо

23/06/2026
Кино Урлаг

Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин И Мин У 39 нас хүрлээ

22/06/2026
Кино Урлаг

Алдарт жүжигчин Мерил Стрип өнөөдөр 77 нас хүрч байна

22/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Шинэ төрөл зүйлийн загасыг Женнигийн нэрээр нэрлэв

24/06/2026

“Backrooms” A24 студийн хамгийн өндөр борлуулалттай кино боллоо

24/06/2026

Жонгүгийн “Seven” дуу “Spotify”-д гурван тэрбум гаруй удаа тоглогджээ

24/06/2026

“Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн дэлгэлээ

24/06/2026

“Anna Cashmere” Лондонд VIP загварын шоугаар шинэ коллекцоо танилцууллаа

24/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.