“Фантастик” продакшн түүхэн шинэ уран бүтээл хийх гэж буйтайгаа холбогдуулан гол болон туслах дүрийн сонгон шалгаруулалт зарлажээ.
Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага:
- Эмэгтэй – 20-30 настай
- Эрэгтэй – 20-40 настай
- Жүжигчний мэргэжлийн сургуульд суралцаж буй эсвэл төгссөн байх
- Будаггүй, эффектгүй, нүүр царай тод харагдах гурван талаас авхуулсан зургаа (урд, баруун, зүүн профиль) хэвлэн хавтастай авч ирэх
- Морь унадаг, нум сум харавдаг бол давуу тал болно
- Урт үс, сахалтай бол давуу тал болно.
Мөн найруулагчийн багт ажиллахсонирхолтой мэргэжлийн сургууль төгссөн залуусыг урьж буй аж.
Сонгон шалгаруулалт долдугаар сарын 1-ний 11:00 цагт 75 дугаар сургууль дээр явагдах юм байна.


