АНУ-ын Калифорни мужийн захиргаа жил бүрийн тавдугаар сарын 17-ныг Сан Франциско хотын уугуул, тулааны урлагийн домогт мастер Брюс Ли агсны нэрэмжит өдөр болгох шийдвэр гаргажээ. Ингэснээр тэр Калифорни мужийн түүхэнд өөрийн нэрэмжит өдөртэй анхны хятад гаралтай америк хүн болж байна.
Бага насаа Хонконгт өнгөрүүлсэн 18 настай Брюс Ли 1959 оны тавдугаар сарын 17-ны өдөр Сан Францискод буцаж ирсэн түүхтэй юм байна.
“Bruce Lee Foundation” сангийн захирал, Брюс Ли агсны охин Шэннон энэхүү хүндэтгэлийг аавынх нь “соёл хоорондын гүүр болсон мөнхийн гавьяаг гэрчилсэн үйл явдал” гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
1960-аад онд “The Green Hornet” цувралын Катогийн дүрээр анхлан олонд танигдаж, “The Big Boss”, “Fist of Fury” зэрэг тулаант кинонуудаараа дэлхийн хэмжээний од болсон Брюс Ли 1973 онд 32 насандаа таалал төгссөн юм.

