Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Монголын рок поп урлагт сонсогчдын талархлыг хүлээсэн, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон зуун дууг дуулан амьдруулж, өөрийн бие даасан уран бүтээл, тоглолтуудаа олны хүртээл болгон, залуу уран бүтээлчдийг дэмжин, нийгэм, хүмүүнлэгийн үйлсэд идэвх санаачлагатай оролцож, өөрийн дуу хоолойгоо зориулан, эстрад урлагийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Батмөнхийн Сарантуяаг Монгол Улсын Ардын жүжигчин цол, тэмдгээр шагналаа.

