Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
“Tsebo Film” кино продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Цэгмидийн Цэрэнболд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол, тэмдгээр шагнууллаа.

