Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Алтаргана-2026” наадамд Монгол Улсаас 1200 төлөөлөгч оролцлоо
Өв соёл

“Алтаргана-2026” наадамд Монгол Улсаас 1200 төлөөлөгч оролцлоо

Урлаг Урлаг06/07/2026Шинэчлэгдсэн:06/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

ОХУ-ын Улаан-Үүд хотноо долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд болж өндөрлөсөн 16 дахь удаагийн “Алтаргана” наадамд таван орны 5,300 гаруй хүн хуран цуглалаа. Манай улсаас зургаан аймгийн төлөөлөл болсон 1200 гаруй хүн соёл урлаг, спортын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцов.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан наадамчин олонд илгээсэн мэндчилгээндээ буриад зон олон эх хэл, өв соёлоо хадгалан үлдэхэд манлайлж буйг сайшаагаад: “30 гаруй жилийн түүхтэй энэхүү наадам нь өдгөө бүс нутгийн соёлын томоохон арга хэмжээ төдийгүй жуулчдын сонирхдог аялал жуулчлалын чухал бүтээгдэхүүн болж өргөжсөнийг” онцолсон юм.

Наадмын онцлох тэмцээн болох “Сээр хугалах” төрөлд Монгол Улсын тамирчин Б.Мөнхжаргал тэргүүн байр эзэллээ.

Дараагийн буюу 17 дугаар “Алтаргана” наадам 2028 онд ОХУ-ын Эрхүү мужид зохион байгуулагдах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Мянган морьтон” аялал жуулчлалын өдөрлөг боллоо

07/09/2026
Өв соёл Урлаг

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026
Өв соёл Урлаг

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жули Эндрюс дахин “Эмми”-гийн шагнал хүртлээ

07/09/2026

Алла Пугачёва хит дуунуудынхаа зохиогч руу хатуу үгтэй зурвас илгээжээ

07/09/2026

Эндрю Гарфилд “Prada”-гийн шинэ коллекцийг сурталчиллаа

07/09/2026

Доминиканы мисс Жохейрри Мола дэлхийн гоо бүсгүйгээр шалгарчээ

07/09/2026

Нацистуудын дээрэмдсэн уран зургийг хууль ёсны эзэнд нь буцааж өгөхөөр болжээ

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.