Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, “Би продакшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Төрийн соёрхолт Доржсүрэнгийн Болд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол, тэмдгээр шагнууллаа.

