Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Египетийн баруун цөлөөс Византын үеийн хотын балгасыг илрүүлжээ
Археологи

Египетийн баруун цөлөөс Византын үеийн хотын балгасыг илрүүлжээ

Урлаг Урлаг07/07/2026Шинэчлэгдсэн:07/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Египетийн археологичид археологийн хоёр том олдвор илрүүлснээ зарласны нэг нь тус улсын баруун цөлөөс олдсон, Византын үеийн маш сайн хадгалагдаж үлдсэн хотын балгас юм.

Дахла баянбүрд болон Александрия хотоос холгүй орших Марина эл-Аламейн археологийн бүсээс олдсон эдгээр сүүлийн үеийн олдворууд нь түүхийн дурсгалт газруудын аялал жуулчлалд түшиглэсэн Египетийн аялал жуулчлалын салбарыг сэргээнэ гэж тус улсын засгийн газар найдаж байна. Аялал жуулчлал нь стратегийн чухал ач холбогдол бүхий Суэцийн сувгийн хамтаар бэлэн мөнгөний хомсдолд ороод байгаа Египетийн гадаад валютын орлогын гол эх үүсвэрт тооцогддог.

Эхний олдвор нь Египет Византын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан IV зуунд Дахла баянбүрдийн оршин суугчдын өдөр тутмын амьдрал, хот байгуулалтын хөгжил, эдийн засгийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө гэж Аялал жуулчлал, эртний олдворын яамнаас мэдээлсэн байна.

Түүхийн дурсгалт зүйлсийн дээд зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Хишам эль-Лейтигийн хэлснээр, илрүүлсэн суурингийн гудамжны зохион байгуулалт нь задгай талбай болон нийтийн зориулалттай орон зайг үүсгэсэн хойноос урагш чиглэсэн гол замууд болон тэдгээрийг огтлох зүүнээс баруун тийш чиглэсэн гудамжнуудаас бүрдсэн ажээ.

Мөн тус суурингийн төв хэсэгт, гол гудамжнууд руу харан байрлах IV зууны дунд үед хамаарах сүм болон хотын захыг хамгаалах зориулалттай харуулын хоёр цамхгийн туурь олджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026
Археологи Урлаг

Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ

31/08/2026
Археологи Урлаг

Огторгуйн амны хүн чулуун хөшөө Алтай суманд бий

26/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жули Эндрюс дахин “Эмми”-гийн шагнал хүртлээ

07/09/2026

Алла Пугачёва хит дуунуудынхаа зохиогч руу хатуу үгтэй зурвас илгээжээ

07/09/2026

Эндрю Гарфилд “Prada”-гийн шинэ коллекцийг сурталчиллаа

07/09/2026

Доминиканы мисс Жохейрри Мола дэлхийн гоо бүсгүйгээр шалгарчээ

07/09/2026

Нацистуудын дээрэмдсэн уран зургийг хууль ёсны эзэнд нь буцааж өгөхөөр болжээ

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.