Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Jurassic World Rebirth” кино 320 сая ам.долларын орлогоор бокс оффисыг тэргүүлэв
Кино

“Jurassic World Rebirth” кино 320 сая ам.долларын орлогоор бокс оффисыг тэргүүлэв

Урлаг Урлаг07/07/2026Шинэчлэгдсэн:07/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Jurassic World Rebirth” кино нээлтээ хийсэн эхний тав хоногтоо дэлхий даяар 322.6 сая ам.долларын орлого оллоо. Энэ оны хамгийн өндөр орлоготой нээлтүүдийн нэг болов. Үүнээс 147.8 сая ам.долларыг Хойд Америкийн зах зээлээс, үлдсэн 174.8 сая ам.долларыг олон улсын 82 улсын кино театраас бүрдүүлсэн байна.

Киноны гол дүрд Скарлетт Йоханссон, Scarlett Johansson, Махершала Али, Жонатан Бэйли нар тоглосон бөгөөд найруулагчаар Гарет Эдуардс ажиллажээ. Үйл явдал нь өмнөх “Jurassic World Dominion”-оос хэдэн жилийн дараах цаг хугацаанд өрнөж, үлэг гүрвэлүүдийн ДНХ-ийг ашиглан анагаах ухаанд хувьсгал хийх боломжтой генетикийн материалыг эрэн хайж буй багийн тухай өгүүлдэг.

Шинжээчдийн таамаглаж байснаас давсан энэхүү амжилт нь “Jurassic” цувралын зах зээлийн хүчийг дахин нотоллоо. Кино зөвхөн эхний амралтын өдрөөрөө үйлдвэрлэлийн ойролцоогоор 180 сая ам.долларын төсвийнхөө ихэнхийг нөхөж чадсан бөгөөд энэ оны дэлхийн кино зах зээлийн хамгийн хүчтэй нээлтийн нэгээр нэрлэгдлээ.

Гол дүрийн Скарлетт Йоханссон бас нэг амжилтын эзэн болж байна. Тэрбээр гол дүрд нь тоглосон кинонуудын нийт орлогоороо Холливуудын түүхэн дэх хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэж эхэллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жули Эндрюс дахин “Эмми”-гийн шагнал хүртлээ

07/09/2026
Кино Урлаг

Нэрт жүжигчин Дэнни ДеВито өөрийгөө “Тосонд хутгалдсан бөөн юм” гэж хошигнов

06/09/2026
Дуу хөгжим Урлаг

“Oasis”-ын ах дүүс Венецийн кино наадамд шинэ баримтат киногоо танилцууллаа

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жули Эндрюс дахин “Эмми”-гийн шагнал хүртлээ

07/09/2026

Алла Пугачёва хит дуунуудынхаа зохиогч руу хатуу үгтэй зурвас илгээжээ

07/09/2026

Эндрю Гарфилд “Prada”-гийн шинэ коллекцийг сурталчиллаа

07/09/2026

Доминиканы мисс Жохейрри Мола дэлхийн гоо бүсгүйгээр шалгарчээ

07/09/2026

Нацистуудын дээрэмдсэн уран зургийг хууль ёсны эзэнд нь буцааж өгөхөөр болжээ

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.