Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Язгуур урлаг»Хөх тэнгэрийн орноор аялуулах үндэсний урлагийн их цэнгүүн
Язгуур урлаг

Хөх тэнгэрийн орноор аялуулах үндэсний урлагийн их цэнгүүн

Урлаг Урлаг08/07/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол түмний төрт ёсны уламжлалт Үндэсний их баяр наадам хаяанд ирж, дэлхийн өнцөг булан бүрээс гийчид айлчлан буйдхан нийслэл маань олны хөлд дарагджээ. Эл өдрүүдэд ардын урлагийн үзүүлбэр, Монгол соё­лын гайхамшгийг үзэж сонирхох нь нэн таатай буюу. Өнгөрсөн сарын 3-наас эхлэн бөмбөгөр улаан театрын тайзнаа Үндэс­ний урлагийн их театрын 100 гаруй уран бүтээлч “Land of the sky” хэмээх тусгай тоглолтоо нээсэн бөгөөд энэ зуны турш өдөр бүр толилуулах аж. Энэ нь Монгол орны бүс, зүг бүрийн соёл урлагийн онцлогийг нэгэн тайзнаа цогцлоосноороо онцлог. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ хүчээ дайчилсан эл цэнгүүнд уран бүтээлчид ид хав, ур чадвараа гайхуулах шиг л болов.

Тоглолт яг цагтаа эхэлснийг сайшаан дурдах нь зүй. Танхимын гэрэл унтарч, нам гүм болоход хамгийн түрүүнд агуу “Уяхан замбуу тивийн наран”-гаар үзэгчдийн мэлмийг баясгалаа. Уртын дуучин Г.Минжинсор ч тун чамбай ажиллав. Энэ удаагийнх анхны тоглолт биш тул уран бүтээлчдийн үзүүлбэр нэгэнт өв тэгш жигдэрчээ. Үүний дараа эрчүүдийн ухаан бодлын хурдыг сорьсон дэмбээ наадам эхэлсэн нь жуулчдад тун сонирхолтой төдийгүй танхимын уур амьсгал ч хөгжөөн шуугиантай болоод ирэв. Цөөхүүл хөгжмийн “Цохиурын ай”, Монголын анхны сонголог дуурийн дүр “Юндэн Гөөгөө”, жавхаа нь дэндсэн “Адуучин залуус”, нууцлаг, хүчирхэг эрчимтэй “Цаа­тан, бөөгийн бүжиг” ар араасаа хөвөрч үзэгчдийг огтхон ч уйдаагаагүй нь тоглолтын найруулагчтай нэн холбоотой юм. Бөөгийн хэнгэрэг, бөөлөх үйл явц гаднынхны анхаарлыг гойд татсаныг дурдах нь зүйтэй.

Баруун бүсийн үзүүлбэр эхлэхэд тайзнаа Монголын язгуур урлагийн сод гайхамшиг болох хөөмий эгшиглэв. Дөрвөн хөөмийч, магтаалч хамтран “Алтайн маг­таал”-ыг хөөмийлөхөд театрын танхим тэр чигтээ байгалийн дуу чимээ, уул усны шившлэгээр “амьсгалах” шиг. Тоглолтын төгсгөл хэсэгт Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал (оркестр) бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа “заларсан” байв. Ерөнхий удирдаач Э.Мөнхбаяр хэдхэн хоногийн өмнө Урлагийн гавьяат зүтгэлтэн болсон билээ. Түүний дохиураар хөгжмийн зохиолчдын сод бүтээл “Монголын сайхан орон” симфони зураглал үндэсний хөгжмийн зэмсгүүдээр иж бүрэн эгшиглэлээ. Тоглолтын хамгийн сүүлчийн гэнэтийн бэлэг бол алдарт Иохан Штраусын “Радецкий марш”-ийг үндэсний хөгжмийн их найрал тоглосон явдал байв. Өрнөдийн сонгодог бүтээлийг дорнын морин хуур, ятга, ёочин, лимбээр ийнхүү өвөрмөц хэмнэлээр тоглоход үзэгчид босох нь босож, нижигнэсэн алга ташилтаар хөгжмийн хэмнэлийг дэмжин, баяр хүргэж байлаа. Эл гайхамшигт бүтээлүүдийг үзэж, сонирхохыг хүсвэл Үндэсний урлагийн их театрыг зориорой.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Язгуур урлаг Урлаг

Эрдэнэбаатарын Мөнхбаяр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

07/07/2026
Нийгэм Урлаг

Монголын тайз, дэлгэцийн гурван “акул” Ардын жүжигчид болов

06/07/2026
Язгуур урлаг Урлаг

Даваагийн Бурмаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлт, хаалтыг Төв талбайн LED дэлгэцээр болон YouTube сувгаар шууд дамжуулна

08/07/2026

Найруулагч Дэмидийн Хишигт таалал төгслөө

08/07/2026

Хөх тэнгэрийн орноор аялуулах үндэсний урлагийн их цэнгүүн

08/07/2026

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Соёлын төвийг Ардын жүжигчин Д.Цэрэндарьзавын нэрэмжит болголоо

08/07/2026

“Now Art 2026” үзэсгэлэн дэлгэлээ

08/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.