Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Монголын урлагийн зөвлөлийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, Удирдах зөвлөлийн гишүүн, “Гуру медиа” ХХК-ийн продюсер Цэрэнпилийн Ариунаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр шагнууллаа.

