Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Байгаль нуурын эгшиглэнт татах хүч” олон улсын наадам эхэллээ
Өв соёл

“Байгаль нуурын эгшиглэнт татах хүч” олон улсын наадам эхэллээ

Урлаг Урлаг09/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Байгаль нуурын эгшиглэнт татах хүч” олон улсын наадмыг зохион байгуулагчид Улаанбаатар дахь “Русский Дом”-д өчигдөр /2026.07.08/ хэвлэлийн хурал хийлээ.

Уг наадам нь дэлхийн ард түмнүүдийн төлөөлөл болсон уран бүтээлчдийг нэгтгэсэн тоглолт толилуулж байгаагаараа онцлог юм. Тэд өөрийн ард түмний соёлын онцлогийг уран бүтээлээрээ дамжуулан  үзэгчдийн хүртээл болгох  юм. Концертонд ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Ардын жүжигчин, Буриад Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Ольга Жигмитова,  Казахстаны баян хуурчин Олжас Нурланов, Арменийг төлөөлөн дуурийн дуучин Рипсиме Сехлеян, Беларусийн дуучин Максим Павлов, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын төлөөлөл болон Лудуб Очиров зэрэг олон орны  уран бүтээлчид оролцож байгаа.

Олон улсын наадмын тоглолтын уран сайхны удирдаач ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах Улсын Ардын жүжигчин Ольга Жигмитова ярихдаа, “Энэхүү наадмыг ОХУ-ын Соёлын яам болон Буриадын Бүгд Найрамдах Улсын Соёлын яамны  дэмжлэгтэй зохион байгуулж байгаа бөгөөд удирдаачаар нь ОХУ-ын Гавьяат жүжигчин, профессор Л.Г.Зыкинагийн нэрэмжит орос ардын, дуу хөгжмийн “Россия” эрдмийн чуулгын уран сайханы удирдаач, Гавьяат жүжигчин Дмитрий Дмитриенко ажиллаж байгаа. Наадам маань Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос гараагаа эхэлж байгаад маш их баяртай байна.  Бид эндээс  Буриадын Баргузин, Горячинск тосгонуудад очиж тоглолтоо үзэгчдийн хүртээл болгоно. Бидний тоглолт Буриадын Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт энэ сарын 9-нд тоглолтоо хийнэ. Түүнээс гадна Эрхүү, Улан-Үд хотыын мастер-клаас зохион байгуулна” гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Дээлтэй Монгол” наадмын хөтөлбөр

09/07/2026
Өв соёл Урлаг

Сайнбуянгийн Нэргүй Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026
Өв соёл Урлаг

Доктор Я.Ганбаатар “Хятад дахь Монголын нууц товчоон судлалын тойм”-оор ном бүтээжээ

07/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Байгаль нуурын эгшиглэнт татах хүч” олон улсын наадам эхэллээ

09/07/2026

Монгол дархчуудын ухаан, мэлмий, гарын ураар бүтээсэн шилмэл 205 бүтээлийг дэлгэлээ

09/07/2026

“Дээлтэй Монгол” наадмын хөтөлбөр

09/07/2026

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Кино судлаач, баримтат кино найруулагч Түдэвийн Чимид Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.