Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Боловсрол»Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ
Боловсрол

Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ

Урлаг Урлаг12/07/2026Шинэчлэгдсэн:12/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын физикийн 56 дугаар олимпиад (IPhO 2026) албан ёсоор өндөрлөлөө.

Дэлхийн шилдэг сурагчид хуран чуулсан тус олимпиад (IPhO 2026) Колумб Улсын Букараманга хотод амжилттай зохион байгуулагдлаа. 90 орны 400 гаруй шилдэг сурагч онолын болон туршилтын нарийн төвөгтэй даалгавруудаар өрсөлдсөн энэхүү нэр хүндтэй олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон шигшээ баг түүхэн амжилт үзүүлж, багийн таван сурагч бүгд медаль хүртэв.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид:
🥈 Э.Ичинбат – Орхон аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
🥈 А.Орхонтуул – МУИС-ийн Ерөнхий боловсролын ахлах сургууль
🥈 М.Мөнх-Оргил – Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
🥈 Б.Эрмүүн – Шинэ Монгол сургууль
🥉 Г.Амармэнд – Дархан-Уул аймгийн Од сургууль

Шигшээ багийн ахлагч Г.Мөнхбаяр, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын захирал, доктор, дэд профессор, МУИС-ийн багш М.Отгонбаатар, Монгол Улсын Гавьяат багш М.Ганбат, Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирал Р.Энхбат, багш Н.Оюунчимэг, “Олонлог.exe” сургуулийн багш Э.Гүндалай нарт шигшээ багийн сурагчдыг бэлтгэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Боловсрол Урлаг

Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль 11 дэх жилдээ тэргүүллээ

01/10/2026
Боловсрол Урлаг

Баян-Өлгий аймагт “Эх хэлний дархлаа” сэдвээр уншигчдын уулзалт боллоо

19/09/2026
Боловсрол Урлаг

Америкийн хамгийн эртний толь бичигт 1400 шинэ үг нэмэгдлээ

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.