Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Монгол хаан” жүжиг “Broadway”-д тоглох сонгон шалгаруулалтад тэнцлээ
Театр

“Монгол хаан” жүжиг “Broadway”-д тоглох сонгон шалгаруулалтад тэнцлээ

Урлаг Урлаг15/07/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Hero” энтертайнмент болон “Nederlander” групп албан ёсны гэрээнд гарын үсэг зурлаа. Монголын театрын урлагийн түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Монголын үндэсний драмын бүтээл “Монгол хаан” жүжгийг дэлхийн театрын урлагийн ноён оргил болох “Broadway”-д англи хэлээр толилуулах албан ёсны санамж бичигт “Hero” энтеартайнмент болон дэлхийн тэргүүлэгч театрын байгууллага “Nederlander” групп гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийг “Hero” энтермайнментийг төлөөлөн найруулагч Б.Баатар, “Nederlander” группийг төлөөлөн ерөнхий захирал Боб Недерландер нар гарын үсэг зурсан бөгөөд ингэснээр “Монгол хаан” жүжиг англи хэлээр “Broadway”-н тайзнаа албан ёсоор тоглогдох бэлтгэл ажил эхэлж байна.

Энэхүү шийдвэрийн өмнө “Nederlander” группийн ерөнхий захирал Боб Недерландер болон “Broadway”-н нэрт продюсер, ерөнхий менежер Дон Франц нар 2026 оны долдугаар сарын 10–14-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж, Үндэсний их баяр наадмын үеэр “Монгол хаан” жүжгийг эх оронд нь үзсэн юм. Тэдний Монголд хийсэн айлчлал нь энгийн танилцах уулзалт бус, харин “Монгол хаан” жүжгийг “Broadway”-д тоглуулах эсэхийг шийдвэрлэх албан ёсны сонгон шалгаруулалт байлаа. Уг сонгон шалгаруулалтын хүрээнд бүтээлийн уран сайхны түвшин, жүжигчдийн ур чадвар, хэлний чадвар, тайзны шийдэл, хөгжмийн найруулга, олон улсын үзэгчдэд хүрэх боломжийг цогцоор нь үнэлсний үндсэн дээр “Nederlander” групп “Монгол хаан” жүжгийг “Broadway”-д албан ёсоор тоглуулахаар шийдвэрлэж, хоёр тал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан нь Монголын театрын урлагийн түүхэнд анх удаа тохиож буй онцгой үйл явдал болж байна.

“Монгол хаан бол зөвхөн Монголын төдийгүй дэлхийн үзэгчдэд хүрэх ёстой хэмжээний бүтээл гэж бид үзсэн” хэмээн “Nederlander” группийн ерөнхий захирал Боб Недерландер онцлов. 1912 онд Детройт хотноо Дэвид Т.Недерландер үүсгэн байгуулсан “Nederlander” групп нь 114 гаруй жилийн түүхтэй бөгөөд өнөөдөр дэлхийн хамгийн том хувийн өмчит энтертайнмент, театрын байгууллагуудын нэг болон хөгжжээ. Тус байгууллага Нью-Йорк хотын “Broadway”-н есөн театр, Лондонгийн “West End”-ийн “Adelphi”, “Aldwych”, “Dominion” зэрэг гурван театр, Чикаго хотын таван театр болон АНУ-ын бусад бүс нутаг дахь 13 театрыг багтаасан нийт 30 театрын олон улсын сүлжээг эзэмшин удирддаг.

“Nederlander” группийн театрын сүлжээ, продюсерын хамтын ажиллагаагаар “Hamilton”, “The Lion King”, “Wicked”, “Cats”, “The Color Purple”, “Hello, Dolly!” зэрэг дэлхийд алдартай бүтээлүүд олон жилийн турш үзэгчдийн хүртээл болж ирсэн бөгөөд “Broadway”-н хөгжлийг тодорхойлогч тэргүүлэх байгууллагуудын нэгт тооцогддог. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгээс сэдэвлэн бүтээсэн “Монгол Хаан” жүжиг 2023 онд Лондон хотын “London Coliseum” театрт дэлхийн нээлтээ хийж, 17 удаагийн тоглолтоор 40 мянга гаруй үзэгч амжилттай хүлээн авсан. Үүний дараа 2024 онд Сингапурын “Marina Bay Sands” театрт Азийн нээлтээ амжилттай зохион байгуулж, 2025 онд Япон улсад аялан тоглолтоо амжилттай хийсэн.

Энэ оны есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд “Монгол хаан” жүжиг ОХУ-ын алдарт Марийнский театрын урилгаар Владивосток хотод болох IV олон улсын Номхон далайн театрын наадмын нээлтийн уран бүтээлээр уригдаж, монгол хэлээр толилуулна. “Broadway”-д шинэ бүтээл албан ёсоор тоглох эрх авах нь дэлхийн театрын салбарын хамгийн өндөр шалгууртай, хүнд сонгон шалгаруулалтын нэг юм. Уран сайхны чанар, продюсерын чадавх, арилжааны боломж, техникийн бэлтгэл, олон улсын үзэгчдэд хүрэх үнэ цэн зэрэг олон шалгуурыг давсан маш цөөн бүтээл л энэхүү тайзанд хүрдэг. Түүхэндээ Ази тивээс Хятад, БНСУ, Филиппин, Япон гэсэн дөрвөн улсын продакшн өөрсдийн бүтээлээ “Broadway”-д толилуулж байсан бол “Монгол хаан” жүжиг тайзнаа гарснаар Монгол Улс Ази тивээс “Broadway”-д үндэсний бүтээлээ толилуулах тав дахь улс болох юм.

“Энэ бол зөвхөн нэг жүжгийн амжилт биш. Монголын театрын урлаг дэлхийн хамгийн өндөр босготой тайзанд гарч буй түүхэн мөч юм” хэмээн “Hero” энтертайнментийн найруулагч Б.Баатар онцлов. Монгол зохиол, монгол найруулга, монгол продакшн, Монголын 100 гаруй авьяаслаг уран бүтээлчийн хамтын бүтээл дэлхийн театрын олимп гэгддэг хамгийн нэр хүндтэй тайз болох “Broadway”-д албан ёсоор тоглох болсон нь зөвхөн нэг уран бүтээлийн амжилт бус, Монголын соёл, урлагийн салбарын хөгжилд шинэ хуудсыг нээж, Монголын театрын урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал болж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 50 жилийн ой тохиолоо

15/07/2026
Театр Урлаг

“Хаадын хаан Чингис хаан” физикл перформансыг ганцхан удаа толилуулна

10/07/2026
Театр Урлаг

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Тайга” фестивалиас

15/07/2026

“Гоцлол бүжигчин” гэх тодорхойлолтоор бүжигчид тэтгэвэрт гарч чадахгүй байна

15/07/2026

“Монгол хаан” жүжиг “Broadway”-д тоглох сонгон шалгаруулалтад тэнцлээ

15/07/2026

Монголоос урьд өмнө нь олдоогүй содон дүрслэлтэй буган чулуун хөшөө Завхан аймгийн Сонгино суманд бий

15/07/2026

Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын 50 жилийн ой тохиолоо

15/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.