Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжих, аялал жуулчлал болон орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэх зорилготой “Тайга” фестиваль энэ сарын 17-ныг дуустал Булган аймгийн Бугат сумын Түлүүгийн даваа орчимд зохион байгуулагдаж байна.
Энэхүү фестиваль нь байгалийн аялал жуулчлал, ухаалаг хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, үндэсний өв соёл, урлагийг нэг дор нэгтгэсэн, өргөн цар хүрээтэй арга хэмжээ бөгөөд тайгын бүсийн өвөрмөц байгаль, аялал жуулчлалын нөөц боломжийг олон нийтэд сурталчлах зорилготой юм.



