Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Боловсрол»“Гэр номын сан” тав дахь жилдээ хүүхэд багачуудад үйлчилж байна
Боловсрол

“Гэр номын сан” тав дахь жилдээ хүүхэд багачуудад үйлчилж байна

Урлаг Урлаг16/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүүхэд багачууд, сурагчдын зуны амралт үргэлжилж буйтай холбогдуулан Ховд аймгийн Нийтийн номын сангийн хамт олон Буянт голын эрэг дээр “Гэр номын сан” ажиллуулж байна. Тус үйл ажиллагаа нь бага насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээг бууруулах, сурагчдын зуны амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ном унших дадал хэвшлийг дэмжих зорилготой юм.

“Гэр номын сан” ийнхүү тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Зуны зугаатай уншлага” уриалгыг дэвшүүлжээ.

Хүүхэд, өсвөр үeийнхэн төдийгүй иргэд өдөр бүр 09:00–18:00 цагийн хооронд гэр номын санд зочлон нас, сонирхолдоо тохирсон олон төрлийн ном уншихын зэрэгцээ уламжлалт тоглоом наадгай тоглох, боловсрол, танин мэдэхүйн хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой юм.

Гэр номын санд өдгөө 1500 гаруй ном дэлгэсэн байна. Зуны улиралд Ховд аймгийн Буянт голын эрэг дээр ажилладаг “Гэр номын сан”-гаар жилд дунджаар 3000 орчим хүн үйлчлүүлдэг. Үүний дийлэнх нь хүүхэд багачууд ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Боловсрол Урлаг

Дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль 11 дэх жилдээ тэргүүллээ

01/10/2026
Боловсрол Урлаг

Баян-Өлгий аймагт “Эх хэлний дархлаа” сэдвээр уншигчдын уулзалт боллоо

19/09/2026
Боловсрол Урлаг

Америкийн хамгийн эртний толь бичигт 1400 шинэ үг нэмэгдлээ

18/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүүхдүүдийн уншиж, хөгжих орчныг бүрдүүллээ

24/10/2026

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

24/10/2026

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.