“Итгэл юм шүү дээ”, “Хун цагаан хайр”, “Дэлгэр найрын хоймор” зэрэг олон хит дуугаараа “GenZ” үеийнхэнд “од” болоод буй Гавьяат жүжигчин, дуучин Л.Болдбаатарын “Монголоо дуулна” тоглолт есдүгээр сарын 19-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Тэрбээр өмнө нь “Хар нүдэн бүсгүй”, “Сэтгэл хөглөх аялгуу”, “Санахын гэгээ”, “Түмэндээ өргөх дуунууд” зэрэг өөрийн бие даасан томоохон хэмжээний тоглолтууд хийж байсан юм.

