Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Долоон бурхан одны тахилга болно
Өв соёл

Долоон бурхан одны тахилга болно

Урлаг Урлаг30/07/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөвсгөл нуурын төрийн тахилга наймдугаар сарын хоёрны өдөр “Чөчү” хайрхны оройд болно. Тахилгын өмнөх өдөр буюу наймдугаар сарын нэгний орой Хатгал тосгоны Чулуутын аманд Долоон бурхан одны тахилга болно.

Монголчууд оддын ордоос Долоон бурхан оддыг хамгийн их шүтэж эрхэмлэн дээдэлж ирсэн. Долоон бурхан одонд харгалзах бурхдыг тохиолдуулдаг шашны зан үйл ч бий хийгээд монголчууд өөрийн төрсөн жилийн одыг шүтэн, тэнгэр лусыг баясган нас, буян хишиг, зам мөрөө даатгаж цай сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай билээ.

Мөн Долоон бурхан одыг тахих тахилга, балин, тахил, сэржим өргөх бурхны шашны ёс, дэгийг өвөг дээдэс, багш нар айлтгасан байдаг аж. Тодруулбал, Долоон өвгөн буюу нийтийн хэлж заншсанаар Долоон бурхан одны тахилгын судар анх уйгур хэлнээс монголоор орчуулагдаж олон мянган хувь хэвлэгдэн тархсан ажээ.

Мөн Тансан лам хятад хэлнээ орчуулж, тэр судраас төвд хэлэнд орчуулж хэвлэн тархаасан гэж үздэг байна. Тус судар монгол орноо өргөн дэлгэр тархсан бөгөөд Төвд эхийг үндэс болгон Долоон өвгөн одны тахилгын судруудыг зохиож, тайж тахих тусгай зан үйл  гарсан байдаг ажээ. Энэ дагуу тахилыг хийхээр төлөвлөж байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна

14/10/2026
Өв соёл Урлаг

Хэрээ уулын оройд 13 чулуун овоог засаж тахисан байдаг

10/10/2026
Өв соёл Урлаг

Монголын модон барын өвийг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна

07/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Dance competition-2026” бүжгийн тэмцээний шилдгүүд тодорлоо

25/10/2026

Жек О’Коннелл, Киллиан Мёрфи нар “A Quiet Place Part III” кинонд ах дүүсийн дүр бүтээнэ

24/10/2026

Жастин Тимберлэйк, Жессика Бийл нар хуримынхаа 14 жилийн ойг тэмдэглэжээ

24/10/2026

Жон Бон Жови дууны хөвчний асуудал нь улам хүндэрсэн үеийнхээ талаар ярьжээ

24/10/2026

Жанет Жексон нэвт гэрэлтсэн хар торон даашинзаар гоёмсог төрхөө гайхууллаа

24/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.