Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин, “В” продакшны үүсгэн байгуулагч, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд “Баярлалаа” шинэ уран бүтээлээ сонсогчдодоо хүргэлээ. Эл уран бүтээлийнхээ талаар тэрбээр “БАЯРЛАЛАА” нэртэй шинэ дуугаа та бүхэндээ зориулж байна. Энэ дуу миний ЧИН сэтгэлийн АЯЛГУУ бас ҮГС байх болно” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.
Ташрамд дурдахад, Д.Болд нийгэмд эерэг өөрчлөлт авчрах уриалга гаргаж, наймдугаар сарын 15-нд “ХАЙРЫН ХҮЧ” тоглолтоо “Socialpay Park”-т үнэ төлбөргүй хийх гэж байгаа. Мөн тэрбээр бие даасан уран бүтээлчээр 21 дэх жилдээ, “Камертон” хамтлагт 31 дэх жилдээ уран бүтээлээ туурвиж буй ойн хүрээнд өөрийн хувийн зардлаар нийслэлд олон улсын стандартад нийцсэн цэцэрлэг барьж бэлэглэх гэж буй.

