Өдгөө 76 настай, жүжигчин Ричард Гир болон28 настай, жүжигчин Диана Силверс нар Нью-Йорк хотод “Asymmetry” романтик киноны зураг авалтаа үргэлжлүүлж байна.
Тус киног зохиолч Лиза Халлидигийн 2018 онд хэвлүүлсэн ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээж байгаа бөгөөд кинонд редакторын залуу туслах Элис болон түүнээс нэлээд ах, алдартай зохиолч Эзра Блейзер нарын хайр дурлалын тухай өгүүлдэг.
Кинонд Ричард Гир 70 настай зохиолч Эзрагийн, харин Диана Силверс редакторын туслах Элисийн дүрийг бүтээж байна.


