Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна
Нийгэм

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

Урлаг Урлаг10/08/2026Шинэчлэгдсэн:10/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголбанк “Чингис хаан” дурсгалын зоосыг үргэлжлүүлэн 2027 онд “Монгол Улсын хаад” цуврал, “Төрийн тахилгат уулс” цувралыг орчин үеийн дэвшилтэт технологи, шинэлэг хийц загвараар бүтээхээр төлөвлөж байна.

Үүнийг ажил хэрэг болгохоор Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар Лихтенштейн Улсын “Койн Инвест” (Coin Invest, CIT) компанийн Гүйцэтгэх захирал Йохан Бернерийг хүлээн авч уулзан, дурсгалын зоосны үйлдвэрлэл болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Төв банк тус компанитай 1996 оноос хамтран ажиллаж, монголын түүх, соёл, байгалийн өвийг илэрхийлсэн, олон улсын хэмжээнд өндөр үнэлэгдсэн дурсгалын зооснуудыг бүтээж ирсэн юм.

Монгол Улсын дурсгалын зооснууд олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, уралдаанаас удаа дараа шагнал хүртэж, үндэсний түүх, соёлын өвийг дэлхийд сурталчилсан бүтээл болж байлаа. Тухайлбал, “Нохой зээх” дурсгалын зоос 2009 онд Берлин хотноо болсон олон улсын үзэсгэлэнгээс “Шилдэг зоос”, “Шар шувуу” дурсгалын зоос 2013 онд мөн тус үзэсгэлэнгээс “Хамгийн алдартай зоос” шагнал хүртсэн бол “Nimravidae” дурсгалын зоос 2023 онд “Best Paleo Coin Award” буюу “Шилдэг эртний амьтны сэдэвт зоос” шагналыг хүртэж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Хархорум 360°” хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр “аялуулна”

10/08/2026

Монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо эхэллээ

10/08/2026

“Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнд 200 гаруй үзмэр эд зүйлсийг толилуулж байна

10/08/2026

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Номгон сумын нутагт түүх, археологи, палеонтологийн хосгүй өвүүд бий

10/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.