Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Торгоны замын жингийн цуваа Хархорумын түүх болон малчдын арга ухаантай танилцав
Өв соёл

Торгоны замын жингийн цуваа Хархорумын түүх болон малчдын арга ухаантай танилцав

Урлаг Урлаг12/08/2026Шинэчлэгдсэн:12/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Торгоны замын жингийн цуваа Монгол дахь аяллаа Элсэн тасархай, Хархорины чиглэлд үргэлжүүллээ.

Эхлээд Элсэн тасархайд түр саатаж, тэмээ унан монголын говь, хангайн зааг болсон байгалийн онцлогтой танилцаад, Хархорум музейд зочилж, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын түүх, археологийн олдворуудыг үзжээ. Хархорум нь Торгоны замын чухал зангилаа, өрнө дорны худалдаа, соёлын уулзвар байсныг музейн үзмэрээр дамжуулан танилцуулсан нь “Торгоны замын жингийн цуваа” аяллын хувьд онцгой ач холбогдолтой юм.

Үүний дараа аяллын оролцогчид Хархорин сумын Улсын аварга малчин О.Баянмөнхийнд очиж, хангай нутгийн малчин айлын ахуй, сүү цагаан идээ боловсруулах арга, ямаа саах, ноос савах, эсгий хийх уламжлалт үйлтэй танилцлаа. Зочид ноос савж үзэн, малын гаралтай түүхий эдийг өдөр тутмын хэрэглээнд хэрхэн боловсруулдгийг үзэж сонирхжээ.

Зөвхөн бараа бүтээгдэхүүн төдийгүй, соёл, мэдлэг, үзэл санааг соёл иргэншлийн хооронд түгээн дамжуулж ирсэн Торгоны замын цуваа нь газар нутаг, уур амьсгал салшгүй холбоотой бүс нутгуудад газрын нөхөн сэргээлт, экосистемийг хамгаалах, мал аж ахуйд суурилсан амьдралын хэв маягийг уламжлан тээж буй хүмүүсийн түүх болон үеийн үед эдгээр нутгаар амьдралын хэв маягаа бүтээж ирсэн малчдын хамтын нийгэмлэгийн үнэ цэнийг дэлхийд таниулж байна. Энэ санаачилга нь Улаанбаатар хотноо энэ сарын 17-28-нд болох COP17 хурлыг угтсан ажлын нэг хэсэг болж байгаа юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв

12/08/2026
Өв соёл Урлаг

Чингис хааны тахилга, нүүдэлчдийн төрт ёсны уламжлалыг хэлэлцэв

11/08/2026
Өв соёл Урлаг

Түүхэн дурсгалт Дуутын хаданд уран бичлэгийн үзэсгэлэнг дэлгэжээ

07/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Хонконгийн кино найруулагч Энн Хүйд “Камиллиа” шагнал олгоно

12/08/2026

Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв

12/08/2026

Торгоны замын жингийн цуваа Хархорумын түүх болон малчдын арга ухаантай танилцав

12/08/2026

Хүннү рок буюу монгол онгод

12/08/2026

“Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

12/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.