Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»BTS хамтлаг Хойд Америкийг байлдан дагуулж байна
Дуу хөгжим

BTS хамтлаг Хойд Америкийг байлдан дагуулж байна

Урлаг Урлаг12/08/2026Шинэчлэгдсэн:12/08/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Arirang” нэртэй дэлхийг тойрох аялан тоглолтоо Хойд Америк даяар амжилттай хийж буй Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг BTS олны сэтгэлийг хөдөлгөж, орон нутгийн засаг захиргаа тэдэнд дээд түвшний хүндэтгэл үзүүлж, улаан хивс дэвсэн угтан авч байна.

Торонто хотын зөвлөл саяхан наймдугаар сарын 22-23-нд болох хамтлагийн тоглолтын өмнөхөн, наймдугаар сарын 21-нээс есдүгээр сарын 23-ны хооронд хотын Норт Йорк дүүрэгт байрлах Йонг гудамжны нэг хэсгийг түр хугацаанд “BTS булевард” гэж нэрлэхээР шийдвэрлэжээ. Тус зөвлөл мөн тоглолтын өдрүүдийг “BTS Weekend” хэмээн зарлахаар төлөвлөж байна.

Торонто хотын удирдлага гудамжны нэршил болон амралтын өдрүүдийн уриалгатай холбогдуулан BTS-ийн оюуны өмчийг ашиглах зөвшөөрөл авахын тулд агентлагтай нь холбогдсон гэж “BigHit Music”-ийн ажилтан мэдэгджээ.

BTS хамтлаг Лондон, Парис, Мюнхен зэрэг Европын хотуудад тоглолтоо амжилттай хийснийхээ дараа Хойд Америкт аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа юм. Тус хамтлаг наймдугаар сарын 10, 11-нд Балтимор дахь “M&T Bank” цэнгэлдэх хүрээлэн, наймдугаар сарын 15, 16-нд Арлингтон дахь “AT&T” цэнгэлдэх хүрээлэн, наймдугаар сарын 22, 23-нд Торонтогийн “Rogers” цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо толилуулахаар төлөвлөжээ.

Балтимор хот харьяалагддаг Мэрилэнд мужийн захирагч Вэс Мур тус хамтлагийг угтан авч буй дүрс бичлэгээ ням гараг /2026.08.09/-т нийгмийн сүлжээнд байршуулсан байна.

“Нэг зорилготой долоон залуу дэлхийг нэгтгэж, соёл, газарзүй болон хэлний саад бэрхшээлийг даван туулж явна. Үнэхээр гайхалтай” гээд гишүүн бүрийг нэрээр нь дурдаж, “Та бүхэн Балтимор хотод тавтай морилно уу. Мөн “BTS ARMY”-гийн бүх гишүүддээ хандан хэлэхэд “Хамтдаа шуугилдацгаая” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Хүннү рок буюу монгол онгод

12/08/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг 10 жилийн ойгоо тэмдэглэлээ

10/08/2026
Дуу хөгжим Урлаг

“BigBang” хамтлаг “BiiiG” нэртэй шинэ уран бүтээлээ энэ сарын 19-нд цацна

10/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Канадын жүжигчин Брюс Гринвуд 70 нас хүрлээ

12/08/2026

BTS хамтлаг Хойд Америкийг байлдан дагуулж байна

12/08/2026

Хонконгийн кино найруулагч Энн Хүйд “Камиллиа” шагнал олгоно

12/08/2026

Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв

12/08/2026

Торгоны замын жингийн цуваа Хархорумын түүх болон малчдын арга ухаантай танилцав

12/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.