Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Канадын жүжигчин Брюс Гринвуд 70 нас хүрлээ
Кино

Канадын жүжигчин Брюс Гринвуд 70 нас хүрлээ

Урлаг Урлаг12/08/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Канадын жүжигчин Брюс Гринвуд өнөөдөр 70 нас хүрлээ. Тэрбээр 1956 оны энэ өдөр буюу наймдугаар сарын 12-нд Квебек мужийн Нора́нда хотод төржээ.

Түүний бүтэн нэрийг Стюарт Брюс Гринвуд гэдэг. Тэрбээр кино, телевизийн салбарт 1980-аад оноос хойш тасралтгүй ажиллаж, олон төрлийн дүр бүтээсэн бөгөөд ялангуяа төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтэй эрхэм, дотогшоо хүнд өнгө аястай дүрүүдээрээ танил болсон жүжигчин юм.

Брюс Гринвудын бага нас нэг газарт тогтсонгүй. Түүний эцэг Хью Жон Гринвуд геофизикч, профессор байсан тул гэр бүл нь ажлын шаардлагаар хэд хэдэн удаа нүүжээ. Брюс багадаа Квебекээс АНУ-ын Нью-Жерси, Вашингтон орчимд амьдарч байгаад 11 настайдаа Канадын Ванкуверт буцаж ирсэн байна.

Тэр эхэндээ жүжигчин болохоос илүү спорт, тэр дундаа цанаар гулгах сонирхолтой байжээ. Гэвч бэртлийн улмаас мэргэжлийн цаначин болох мөрөөдлөө орхисон байна. Дараа нь Британийн Колумбын их сургуульд эдийн засаг, философийн чиглэлээр суралцахын зэрэгцээ жүжгийн хичээлд суралцсанаар тайзны урлагт дурлах болжээ. Ингээд Америкийн драмын урлагийн академид суралцаж, дүүргэжээ.

Жүжигчний замналаа эхлүүлэхээсээ өмнө тэрбээр рок хамтлагт дуучин, гитарчнаар тоглож, мөн театрын тайзны арын ажлыг зэрэг хийдэг байв.

Брюс Гринвуд 1980-аад оны эхээр дэлгэцийн урлагт хөл тавьжээ. Тэрбээр “Bear Island” (1980), “First Blood” (1982) зэрэг кинонд жижиг дүр бүтээж, улмаар телевизийн бүтээлүүдэд тогтмол ажиллах болжээ. 1984 онд “Legmen” цувралд тоглосон ч уг бүтээл удаан үргэлжлээгүй байна.

Харин түүний нэрийг илүү олонд таниулсан бүтээлүүдийн нэг нь “St. Elsewhere” цуврал байв. Үүний дараа Гринвуд телевиз болон кинонд зэрэгцэн ажиллаж, олон жилийн турш хоёрдогч болон гол дүрүүдийг ээлжлэн бүтээжээ.

1990-ээд оны сүүлээр Брюс Гринвудын карьерын чухал үе эхэлсэн юм. Учир нь тэрбээр Канадын нэрт найруулагч Атом Эгояны “The Sweet Hereafter” (1997) кинонд тоглосноор түүний жүжиглэх ур чадвар шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч эхэлсэн юм.

Уг кино нь жижиг хотод болсон эмгэнэлт үйл явдлын дараах хүмүүсийн сэтгэлзүй, гарз хохирлыг харуулдаг бөгөөд Брюс Гринвудын бүтээсэн дүр кинонд хамгийн чухал байв. Тэрбээр энэ дүрээрээ Канадын кино урлагийн шагналын шилдэг туслах эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшиж байв.

Үүний дараа “Double Jeopardy”, “Rules of Engagement”, “The Core”, “I, Robot”, “Capote”, “Déjà Vu” зэрэг олон бүтээлд тоглож, Холливуудын томоохон кинонуудад нэр хүндтэй жүжигчидтэй хамтран ажиллах болжээ.

Брюс Гринвудын карьерын хамгийн тод дүрүүдийн нэг бол 2000 оны “Thirteen Days” кинонд бүтээсэн АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф. Кеннеди юм.

Тус кинонд Брюс Гринвудын бүтээсэн Кеннедигийн дүр үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, “Satellite Award”-ын шилдэг туслах эрэгтэй жүжигчин шагналыг хүртжээ.

Сонирхолтой нь, Боюс Гринвуд хожим дахин АНУ-ын Ерөнхийлөгчийн дүрийг мөн “National Treasure: Book of Secrets” (2007) кинонд бүтээсэн бөгөөд эндээс тэрбээр улс төрч, төрийн өндөр албан тушаалтны дүрүүдтэй холбогдож эхэлжээ.

2009 онд Ж.Ж. Абрамсын найруулсан “Star Trek” кинонд Брюс Гринвуд ахмад Кристофер Пайкийн дүрийг бүтээсэн нь түүнийг шинэ үеийн үзэгчдэд улам таниулсан. Түүний бүтээсэн Пайк нь туршлагатай, тайван, хариуцлагатай удирдагчийн дүрийг харуулдаг. Брюс Гринвуд уг дүрээ “Star Trek Into Darkness” (2013) кинонд дахин бүтээжээ. Энэ дүрийн ачаар тэрбээр зөвхөн драмын жүжигчин бус, шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд тоглох чадвартай гэдгээ харуулсан юм.

Брюс Гринвуд өргөн дэлгэцийн уран бүтээлүүдийн зэрэгцээ телевизийн олон алдартай цувралд тоглосон. Тухайлбал, “Mad Men”, “American Crime Story: The People v. O. J. Simpson”, мөн “The Resident” зэрэг бүтээлүүдэд тоглож, өөр өөр өнгө аястай дүрүүдийг амжилттай бүтээжээ.

Тэр дундаа “The Resident” цувралд доктор Рэндолф Беллийн дүрийг бүтээсэн нь түүний сүүлийн үеийн телевизийн танил дүрүүдийн нэг болсон.

Брюс Гринвуд зөвхөн жүжиглэхээс гадна дуу оруулахдаа ч гарамгай. Тэрбээр “Young Justice” цуврал болон “Batman: Under the Red Hood”, “Batman: Gotham by Gaslight”, “Batman: Death in the Family” зэрэг бүтээлүүдэд Бэтмэн/Брюс Уэйнд дуу оруулж, уг дүрийг дуу хоолойгоороо амилуулжээ.

Олон жилийн турш Холливуудын гол дүрээс гадна хүчирхэг туслах дүрүүдээр киноны үйл явдлыг нуруундаа үүрч ирсэн, Канадын жүжигчдийн дундаас олон улсын хэмжээнд хамгийн танигдсан уран бүтээлчдийн нэг бол Брюс Гринвуд билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Хонконгийн кино найруулагч Энн Хүйд “Камиллиа” шагнал олгоно

12/08/2026
Кино Урлаг

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026
Кино Урлаг

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Домогт дуучин Уитни Хьюстонд зориулан барби хүүхэлдэй гаргалаа

12/08/2026

Канадын жүжигчин Брюс Гринвуд 70 нас хүрлээ

12/08/2026

BTS хамтлаг Хойд Америкийг байлдан дагуулж байна

12/08/2026

Хонконгийн кино найруулагч Энн Хүйд “Камиллиа” шагнал олгоно

12/08/2026

Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв

12/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.