Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Ричард Гир 77 нас хүрлээ
Кино

Ричард Гир 77 нас хүрлээ

Урлаг Урлаг31/08/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливудын хамгийн нэр хүндтэй жүжигчдийн нэг Ричард Гир өнөөдөр 77 нас хүрч байна. Тэрбээр 1949 оны энэ өдөр буюу наймдугаар сарын 31-нд АНУ-ын Пенсильвани мужийн Филадельфид төржээ.

Тэрбээр 1970-аад оны сүүлээр кино урлагт хөл тавьж, 1980-аад онд од болон гялалзсан бол 1990-ээд онд “Pretty Woman” киногоороо дэлхий даяар танигдсан билээ. Харин хожмын уран бүтээлүүдээрээ зөвхөн романтик дүрийн жүжигчин биш, олон талын авьяастай, дүрийн гүн рүү нэвтэрч чаддаг уран бүтээлч гэдгээ харуулсан юм.

Ричард Гирийн мэргэжлийн жүжигчний карьерын эхний чухал алхмуудын нэг нь 1977 оны “Looking for Mr. Goodbar” кино байв. Үүний дараа тэрбээр Терренс Малликийн найруулсан “Days of Heaven” (1978), “Yanks” (1979) зэрэг кинонд тоглож, кино шүүмжлэгчдийн анхаарлыг татаж эхэлжээ. “Days of Heaven” кино нь тухайн үеийн нэр хүндтэй шагналуудын нэг болох “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг киноны драмын төрөлд нэр дэвшсэн юм.

Гэвч Гирийг жинхэнэ утгаар нь Холливудын шинэ од болгосон бүтээлүүд нь 1980-аад оны эхээр дараалан гарч ирсэн юм.

1980 онд “American Gigolo” кинонд тоглосноор түүний дэлгэцийн дүр төрх эрс өөрчлөгдөв. Дэгжин хувцасласан, өөртөө итгэлтэй, нууцлаг эрийн дүр Ричард Гирийн гоо сайхан, сэтгэл татам байдлыг онцолж, түүнийг тухайн үеийн хамгийн их анхаарал татсан эрэгтэй жүжигчдийн нэг болгожээ.

Дараа нь 1982 онд “An Officer and a Gentleman” кинонд Дебра Уингерийн хамт тоглосон нь түүний карьерын бас нэгэн томоохон амжилт болсон юм.

Гир АНУ-ын Тэнгисийн цэргийн нисгэгч болохоор бэлтгэгдэж буй Зак Майогийн дүрийг бүтээсэн бөгөөд уг кино дэлхий даяар бараг 200 сая ам.долларын орлого олж, найман “Алтан бөмбөрцаг”-ийн номинацид нэр дэвшин, хоёр шагнал хүртсэн байна. Ричард Гир өөрөө шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшжээ.

1990 он Ричард Гирийн карьерын хамгийн тод үеүүдийн нэг байлаа. Найруулагч Гарри Маршаллын “Pretty Woman” романтик инээдмийн кинонд тэрбээр баян бизнесмэн Эдвард Льюисийн дүрийг бүтээж, Жулиа Робертстой хамтран тоглосон юм.

Энэхүү кино хоёр жүжигчний нэрийг дэлхий даяар цуурайтуулж, Гирийг Холливудын романтик киноны гол баатруудын нэг болгосон. “Pretty Woman” 1991 оны “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг хөгжмийн болон инээдмийн киноны төрөлд нэр дэвшиж, Гир шилдэг эрэгтэй жүжигчний номинацид өрсөлджээ. Харин Жулиа Робертс шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн байна.

Гирийн Эдвард Льюисийн дүр бол кино урлагийн романтик баатрын сонгодог дүрүүдийн нэг болсон юм. Түүний тайван төрх, дэгжин байдал, дотоод зөрчилтэй хэрнээ эелдэг зан чанарыг хослуулсан жүжиглэлт нь дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногшуулжээ.

“Pretty Woman”-ы дараа Гир зөвхөн романтик кинонд тоглох замыг сонгосонгүй. Тэрбээр “Sommersby” (1993), “First Knight” (1995), “Primal Fear” (1996), “The Jackal” (1997) зэрэг өөр өөр жанрын кинонд тоглож, жүжигчний хүрээгээ улам тэлсэн юм.

2000-аад онд тэбээр Роберт Алтманы “Dr. T & the Women”, Дайан Лэйний хамт тоглосон “Unfaithful”, мөн “Shall We Dance?” зэрэг кинонд тоглосон.

Гэхдээ энэ үеийн хамгийн чухал бүтээлүүдийн нэг нь 2002 оны мюзикл “Chicago” байлаа. Кэтрин Зета-Жонс, Рене Зеллвегер нарын хамт тоглосон уг кино 2003 оны “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг хөгжмийн болон инээдмийн киноны шагналыг хүртэж, Гир өөрөө шилдэг эрэгтэй жүжигчний шагналын эзэн болсон юм. Энэ нь түүний карьер дахь анхны “Алтан бөмбөрцөг” байв.

2010-аад онд Ричард Гир залуу насныхаа романтик баатрын дүрээс илүүтэй нас, туршлага, дотоод зөрчлийг илэрхийлсэн дүрүүдийг сонгох болсон.

2012 оны “Arbitrage” кинонд тэрээр санхүүгийн ертөнцийн нэр хүндтэй боловч амьдрал нь задран унаж буй бизнесмэний дүрийг бүтээжээ. Энэ дүрээрээ тэрбээр “Алтан бөмбөрцөг”-ийн драмын төрөлд шилдэг эрэгтэй жүжигчний номинацид дахин нэр дэвшсэн байна.

Үүний дараа “Time Out of Mind” (2014), “The Dinner” (2017), “Norman” (2017) зэрэг кинонд тоглож, илүү нарийн сэтгэлзүйн өнгө аястай дүрүүдээр өөрийгөө харуулжээ. Ялангуяа “Norman” кинонд Нью-Йоркийн улс төр, бизнесийн хүрээнд хүмүүсийн холбоог ашиглан амьдралаа залгуулдаг жижиг зуучлагчийн дүрд тоглосон нь түүний өмнөх романтик баатруудаас эрс ялгаатай байв.

Richard Gere poses for a portrait in promotion of his role in the upcoming film “Time Out of Mind” on Thursday, Aug. 13, 2015 in New York. (Photo by Victoria Will/Invision/AP)

Ричард Гир кино урлагаас гадна олон нийтийн анхаарлыг татдаг нийгмийн үйл ажиллагаагаараа алдартай. Тэрбээр олон жилийн турш хүний эрх, энх тайван болон хүмүүнлэгийн асуудлуудад анхаарал хандуулж ирсэн бөгөөд ялангуяа Төвөдийн асуудалд байр сууриа илэрхийлдэг гэдгээрээ олонд танигдсан.

Түүний хувийн амьдрал ч хэвлэлийнхний анхаарлын төвд байсаар ирсэн. Гэхдээ олон арван жилийн турш үргэлжилсэн карьерынхаа турш Гир кино урлаг дахь нэр хүндээ зөвхөн хувийн амьдралаар бус, уран бүтээлээрээ хадгалж чадсан юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Хараал хүрсэн хот” драм, гэмт хэргийн цуврал өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ

31/08/2026
Кино Урлаг

Уилл Смит хоёр жилийн дараа шинэ кинонд тоглож байна

30/08/2026
Кино Урлаг

Лиза Кудроу “Smelly Cat” дууг дуулахыг хүсдэггүй

30/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Ричард Гир 77 нас хүрлээ

31/08/2026

“Ялагчдын цуваа” олон улсын театрын наадмыг жүжигчин Р.Янжиндулам нээнэ

31/08/2026

“Хараал хүрсэн хот” драм, гэмт хэргийн цуврал өнөөдрөөс үзэгчдэд хүрнэ

31/08/2026

“K-Wave Concert” тоглолт есдүгээр сарын 5-нд Төв талбайд үнэ төлбөргүй болно

31/08/2026

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.