Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин, “В” продакшны үүсгэн байгуулагч, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Д.Болд “Чамдаа хэлье” дууныхаа ремикс хувилбарыг олон нийтэд хүргэлээ. Энэхүү хувилбарт “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяртай хамтарсанаараа онцлог аж. Уг дуу нь Д.Болдын бие даасан 15 дахь цомог болох “Bold Remix” цомогт багтах юм байна.
“Чамдаа хэлье” дууны анхны хувилбар Д.Болдын 2005 гаргасан бие даасан анхны “Хайрын хүч” цомогт багтсан. Энэхүү цомог нь 13 дуутай бөгөөд цомогт багтсан бүх дууны найруулга, ая, хөгжмийн дуугаралтыг Д.Болд өөрөө хийсэн байдаг.

