“Eurovision” дууны уралдаанд 2027 онд Болгарын Хар тэнгисийн эрэг дээрх Бургас хотод зохион байгуулагдана. Тодруулбал, 2026 оны уралдаанд Болгар улсын оролцогч, дуучин Dara “Bangaranga” дуугаараа түрүүлснээр дараагийн оны “Eurovision” дууны уралдааныг зохион байгуулах эрхийг авсан юм. Улмаар тус улсын нийслэл Софи болон бусад хотуудтай өрсөлдсөний эцэст Бургас хот зохион байгуулагч хотоор сонгогджээ.
2027 оны уралдаан “Arena Burgas” ордонд болох бөгөөд хагас шигшээ тоглолтуудыг ирэх тавдугаар сарын 11, 13-нд, их финалыг тавдугаар сарын 15-нд зохион байгуулахаар товлосон байна.
Бургас нь Хар тэнгисийн эрэгт оршдог, аялал жуулчлал болон соёлын амьдралаараа алдартай хот юм. Зохион байгуулагчид тус хотыг сонгохдоо дэд бүтэц, зочид буудлын багтаамж, тээвэр логистик болон уралдааныг бүхэлд нь зохион байгуулах боломж зэргийг харгалзан үзжээ.

