“Jonas Brothers” хамтлаг 2008 онд амжилттай зохион байгуулсан “Burning Up Tour” аялан тоглолтынхоо дурсамжийг дахин сэргээж, Хойд Америкийн 45 хотыг хамарсан шинэ аялан тоглолтоо зарлалаа.
Ах дүүс Кевин, Жо, Ник Жонас нарын бүрэлдэхүүнтэй тус хамтлаг шинэ аялан тоглолтоо “The Burning Up Tour All Over Again” хэмээн нэрлэсэн байна.
Анх “Jonas Brothers” Нью-Йорк хотын “Madison Square Garden”-д наймдугаар сарын 20, 21, 22-нд гурван тоглолт хийхээр төлөвлөж байжээ. Гэвч тасалбарын эрэлт өндөр байсан тул тэд аялан тоглолтын хүрээгээ өргөжүүлж, нийт 45 хотод тоглолт хийхээр шийдсэн байна.
Шинэ аялан тоглолтоороо ах дүүс тухайн үеийн хит дуунуудаа эгшиглүүлж, 2000-аад оны сүүлчээр “Jonas Brothers”-ыг дэмждэг байсан шүтэн бишрэгчдэдээ өнгөрсөн үеийн дурсамжийг дахин мэдрүүлэхээр болжээ.
“The Burning Up Tour All Over Again” аялан тоглолт 2026 оны есдүгээр сарын 25-нд Бостон хотын “TD Garden”-д эхэлж, арванхоёрдугаар сарын 21-нд Нью-Жерси мужийн Нью-Арк хотын “Prudential Center”-т өндөрлөх юм.

