Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна
Дуу хөгжим

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

Урлаг Урлаг20/08/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Канадын алдарт дуучин Селин Дион ховор тохиолддог хөшүүн хүний хам шинж (stiff-person syndrome)-тэй тэмцэж буй энэ үедээ тайзнаа эргэн гарахын тулд эрчимтэй эмчилгээ, нөхөн сэргээх хөтөлбөрт хамрагдаж байгаагаа дэлгэлээ.

Өдгөө 58 настай дуучин “Harper’s Bazaa”r сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 2022 онд оношлогдсоныхоо дараа физик эмчилгээ, дуу хоолойн эмчилгээ, дархлааны эмчилгээ хийлгэж, шинэ эмчилгээний арга хэрэглэж эхэлсэн тухайгаа ярьжээ. Мөн тайзны бэлтгэлийн хүрээнд долоо хоногт гурван удаа 90 минутын пилатес хийж, балетын хичээлд тогтмол хамрагдаж байгаа аж.

Селин Дион өвчнийхөө шинж тэмдгийг албан ёсоор оношлуулахаасаа 17 жилийн өмнөөс мэдэрч эхэлсэн байна. Тухайн үедээ биеийн байдлаа бүрэн ойлгоогүй ч өвчин нь дуулах, алхах чадварт нь ноцтой нөлөөлдөг байсан аж. Эцэст нь эрүүл мэндийнхээ шалтгаанаар “Courage World Tour” аялан тоглолтоо цуцалж байв. Гэсэн ч дуучин нөхөн сэргээх эмчилгээнийхээ үр дүнд сүүлийн жилүүдэд тайзан дээр дахин гарч эхэлсэн. Тэрбээр 2024 оны Парисын олимпын нээлтийн ёслолд Эдит Пиафын “Hymne à l’amour” дууг дуулж, мөн Саудын Арабт болсон “Elie Saab”-ийн загварын шоунд оролцсон билээ.

Одоо Селин Дион энэ намар Парист тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Эхний 10 тоглолтын тасалбар богино хугацаанд дууссан тул фэнүүдийнхээ хүсэлт, эрэлттэй холбоотойгоор тоглолтын хуваарьтаа дахин нэг долоо хоног нэмжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

“BigBang” хамтлаг “BiiiG” нэртэй шинэ уран бүтээлээ цацлаа

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр дуучин А.Хаянхярваагийн төрсөн өдөр

20/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

20/08/2026

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026

Жо Ин Соны тоглосон бүтээлүүд олон улсын кино наадмуудад өрсөлдсөөр байна

20/08/2026

“BigBang” хамтлаг “BiiiG” нэртэй шинэ уран бүтээлээ цацлаа

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.