Холливудын жүжигчин Энн Хэтэуэй “The Princess Diaries 3” кинонд Жюли Эндрюс эргэн тоглохгүй болсонд харамсаж буйгаа илэрхийлж, түүний хошин мэдрэмж болон халуун дулаан зан чанарыг хамгийн ихээр үгүйлнэ гэдгээ ярьжээ.
Жюли Эндрюс 2001 онд нээлтээ хийсэн “The Princess Diaries” болон 2004 оны “The Princess Diaries 2: Royal Engagement” кинонд Женовиа улсын хатан хаан Кларисс Ренальдийн дүрийг бүтээсэн билээ. Харин удаан хугацаанд яригдсан гурав дахь ангид 90 настай жүжигчин эргэн тоглохгүй гэдгээ саяхан мэдэгдсэн юм.
Энэ шийдвэрийн талаар Энн Хэтэуэй “Entertainment Weekly”-д ярилцлага өгөхдөө “Жюли Эндрюсийн хошин мэдрэмжийг хамгийн ихээр үгүйлнэ гэж хэлсэн байна. Мөн Жюли Эндрюсийг хаана ч очсон “ид шидийг авчирдаг” хүн хэмээн онцолж, түүний дэргэд хүмүүс өөрсдийгөө хайрлуулж, аюулгүй мэдэрдэг тухай ярьжээ.
Энн Хэтэуэй “The Princess Diaries 3” кинонд Миа Термополисын дүрээр эргэн ирэх нь тодорхой болоод буй.

