Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ
Кино

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

Урлаг Урлаг21/08/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт “Sex and the City” цувралын Саманта Жонсын дүрээр дэлхий даяар танигдсан жүжигчин Ким Кэттралл өнөөдөр 70 нас хүрч байна. Тэрбээр хагас зуун гаруй жилийн турш кино, телевиз, театрын салбарт ажиллаж, зөвхөн нэг дүрээр бус тайзны олон бүтээлээрээ жүжигчний ур чадвараа харуулсан уран бүтээлч юм.

Ким Виктория Кэттралл 1956 оны наймдугаар сарын 21-нд Английн Ливерпүүл хотын Моссли-Хилл дүүрэгт төржээ. Түүнийг төрснөөс хойш гуравхан сарын дараа гэр бүл нь Канад руу нүүж, Ванкувер аралд суурьшсан байна.

Кэттралл багаасаа жүжиглэх урлагт татагджээ. 11 настайдаа Ливерпүүлд буцаж ирэн суралцаж, Лондонгийн Хөгжим, драмын урлагийн академи (LAMDA)-д жүжигчний мэргэжлийн сургалтад хамрагдсан байна. Дараа нь Канад руугаа эргэн очиж дунд сургуулиа дүүргээд 16 настайдаа Нью-Йорк дахь Америкийн драмын урлагийн академид тэтгэлгээр суралцжээ.

Түүний мэргэжлийн карьерын эхлэл ч тун эрт тавигдсан. Академид суралцаж байхдаа найруулагч Отто Премингерийн “Rosebud” кинонд дүр бүтээж, 1975 онд дэлгэцийн анхны бүтээлээ хийжээ.

Кэттралл 1970-аад оны сүүлээс эхлэн кино, телевизийн олон төрлийн бүтээлд тоглож, жүжигчний туршлагаа хуримтлуулсан юм.

1980 онд Жек Леммонтой хамт “Tribute” кинонд тоглож, дараа жил нь “Ticket to Heaven” бүтээлээрээ Канадын Genie Awards-ын шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшжээ. Харин 1980-аад оны эхээр инээдмийн киноны дүрүүдээрээ илүү өргөн хүрээнд танигдаж эхэлсэн байна.

Тэрбээр “Porky’s”, “Police Academy”, “Big Trouble in Little China”, “Mannequin” зэрэг тухайн үеийн үзэгчдийн дунд алдартай болсон кинонуудад тогложээ. 1991 онд “Star Trek VI: The Undiscovered Country” кинонд лейтенант Валерисын дүрийг бүтээсэн нь түүний уран бүтээлийн бас нэгэн онцлох ажил болсон юм.

Гэхдээ Кэттраллын мэргэжлийн замнал зөвхөн кино урлагаар хязгаарлагдаагүй. Тэр театрын тайзыг үргэлж онцгой байр суурьтайд тооцож ирсэн бөгөөд Иэн Маккеллентэй хамт “Wild Honey” жүжигт тоглон Бродвейд дебют хийжээ. Мөн “The Misanthrope”, “Miss Julie”, “Three Sisters”, “A View from the Bridge” зэрэг сонгодог жүжгүүдэд дүр бүтээсэн байна.

Ким Кэттраллын карьерын хамгийн том эргэлт 1998 онд тохиосон юм. Тэр жил HBO сувгийн “Sex and the City” цувралын гол дүрүүдийн нэг болох Саманта Жонсын дүрийг бүтээж эхэлжээ.

Саманта бол өөртөө итгэлтэй, бие даасан, амьдралын сонголтоо бусдын хүлээлтээс үл хамааран хийдэг эмэгтэй. Кэттралл энэ дүрийг хошин өнгө аястай боловч өөрийн гэсэн байр суурь, зан чанартайгаар бүтээсэн нь үзэгчдийн анхаарлыг татсан байна.

“Sex and the City” 1998-2004 онд зургаан улирлын турш гарсан бөгөөд Кэттраллын тоглолт түүнд “Primetime Emmy Awards”, “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвших боломж шагналын дөрвөн нэр дэвшил авчирсан юм. Тэрээр 2002 онд Саманта Жонсын дүрээр Алтан бөмбөрцөгийн шилдэг туслах эмэгтэй жүжигчин шагналыг хүртжээ.

Ийнхүү Саманта Жонс Ким Кэттраллын нэрийн хуудас болсон төдийгүй түүнийг олон улсын хэмжээний телевизийн од болгосон дүр болж үлдсэн байна.

“Sex and the City” цуврал дууссанаас хойш Кэттралл Саманта Жонсын дүрээ дахин бүтээхээр хоёр удаа том дэлгэцэнд эргэн ирсэн. 2008 онд “Sex and the City: The Movie”, 2010 онд “Sex and the City 2” кинонд тоглосноор дөрвөн гол дүрийн түүхийг үргэлжлүүлжээ.

Гэхдээ тэрээр Саманта Жонсын дүрд баригдалгүй, өөр төрлийн бүтээлүүдэд ажилласаар ирсэн. Сүүлийн жилүүдэд “How I Met Your Father”, “Glamorous” зэрэг телевизийн бүтээлүүдэд тоглож, шинэ үеийн үзэгчдэд өөр дүрээрээ хүрчээ.

Кэттраллын карьерын нэг чухал онцлог нь дэлхийн хэмжээнд телевизийн од болсон ч театрын тайзыг орхиж байгаагүй явдал юм.

Тэрбээр жүжигчний мэргэжлийн суурь боловсролоо театрын сургалтаар эзэмшсэн бөгөөд карьерынхаа туршид сонгодог болон орчин үеийн олон жүжигт тогложээ. 2005 онд Лондонд “Whose Life Is It Anyway?” жүжгийн шинэчилсэн хувилбарт тоглож, театрын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн байна.

Түүний тайзны уран бүтээл нь Кэттраллыг зөвхөн телевизийн алдарт дүрээр нь бус, мэргэжлийн жүжигчний хувьд үнэлэхэд чухал байр суурь эзэлдэг.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026
Кино Урлаг

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны “эмээ”-гээ маш их үгүйлнэ гэв

21/08/2026
Кино Урлаг

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Роберт Дауни Жуниор “Төмөр хүн”-ий дүрээрээ эргэн ирнэ

21/08/2026

Жүжигчин Ким Кэттралл 70 нас хүрлээ

21/08/2026

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны “эмээ”-гээ маш их үгүйлнэ гэв

21/08/2026

Монгол сонгодог” гала концерт толилууллаа

21/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.