Ордуудын энэ долоо хоног /2026.08.24-2026.08.30/-ийн зурхайг хүргэж байна.
ХОНЬ
Энэ долоо хоногт шинэ бизнес эхлэх болон арилжаа наймаа хийхэд тааламжтай байх бөгөөд өөрийн амжилтад хүрэх зорилго зорилтоо зөв тодорхойл. Үр дүнтэй ажиллавал ажлын бүтээмж арвин их байна. Алдаа мадаг гарч болох ч хэрэггүй юманд санаа зовохгүй бай. Алдаа бүрийг сорилт гэж үзээд үүнээсээ суралцаж цааш яв. Эргэн тойрны хүмүүс юу гэж ярихаас бүү ай. Зарим зүйл тийм ч холын ач холбогдолгүй зүйл байвал тэгс гээд зөнд нь орхи. Хувийн асуудлаа хойш нь тавьж хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй гүйцэтгэх цаг үе. Од эрхэс амьдралын гэрэл гэгээтэй өнгө аясыг бэлэгдэж байгаа тул асуудал бэрхшээлээ түр хойш нь тавь. Харин танд хаалттай байгаа юм шиг санагддаг хайр дурлалын харилцаанд бухимдал мэдрэгдэнэ. Хайр дурлалын асуудал таны амьдралыг илүү хүнд болгох болно. Та хайртай хүнийхээ хүсээгүй зүйлийг шаардаж эхэлбэл ээдрээтэй байдал үүснэ. Хайр дурлалын романтик харилцааг нурааж мэдэх түр зуурын цэнгэлээс хол явахыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүл рүү хэрэв бусдын өгсөн зөвлөгөө санаанд чинь таарахгүй байгаа бол мэргэжлийн хүмүүсийг хай. Таны зөн совин хурц байгаа үе тул дотоод мэдрэмжээ чагна. Хэрвээ та яг одоо шинэ харилцаанд орж байгаа бол энэ нь таныг маш ихээр татна. Хуучны найзууд ч өмнөх харилцаагаа сэргээхийг хичээнэ. Таны бүтээлч чадвар өндөр байх ба урлагийн авьяастай хүмүүсийн хувьд од нь гялалзана. Од эрхсийг нөлөө танд авьяас чадвар бэлэглэж байна. Адал явдлаар дүүрэн хөгжилтэй аял. Гадуур гарч цагийг өнгөрөөх танд таалагдана. Спорт сонирхдог бол багийн бүрэлдэхүүн хэсэг байх сайхныг мэдрээрэй. Хосууд амьдралын чухал асуудлын талаар ярилцах бололтой. Ямар асуудал дээр санал нэгддэг болон маргаантай зүйл дээр хэрхэн харилцан буулт хийх талаар олж мэдэхэд тохиромжтой үе.
ҮХЭР

Энэ долоо хоногт хэрэгцээтэй ажил хэргийн талаар нөлөө бүхий хүнтэй ярилцах шаардлага гарна. Шинэ төлөвлөгөө албан ёсны болоогүй байгаа бол энэ талаар олон хүнд ярих тийм ч тохиромжтой биш. Түншүүдийн харьцаанд хуурамч байдал илэрч мэднэ. Хий хоосон хардалт нь сэтгэл зовох шалтаг болно. Өөрийн авьяасаа ашиглан энэ байдлаас гарах боломжтой. Нууц авьяас илэрч амьдралд тань гайхалтай өөрчлөлт гарна. Зөн совин болон шинийг сэдэх авьяасаар сайхан санаа олох тул түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, ажил хэрэг болго. Ажил дээрээ манлайлагч байх нь амжилтад хүрэхэд чиглүүлнэ. Бизнесийн уулзалтаар мухардаж байсан асуудлаа шийдэж чадна. Эргэн тойрондоо элдэв мэдээ солилцож, улс төр эдийн засгийн чиглэлээр ярилцах хүсэлтэй байна. Од эрхэс таныг нямбай хянуур байхыг зөвлөж байна. Аль болох олны анхаарлын төвд байхаас татгалз. Чөлөөт цаг гарвал аль болох амар тайван байх газар ол. Тогтворгүй байдлаа болгоомжтой өөрчлөн, нөхцөл байдлыг хэрхэн удирдахад суралц. Хамт олон хэрэгтэй зүйлээр танд туслах тул бусдад итгэ. Гэхдээ бодит байдлыг хэтрүүлдэг хүмүүсээс холхон шиг байх хэрэгтэй. Долоо хоногийн сүүл рүү хуучин ажлаа дуусгахын тулд хамаг хүчээ дайчлах нь энэ үед илүү хэрэг болох болно. Од эрхэс сонгосон замаасаа ухрахгүй байхыг зөвлөж байна. Эхэлсэн ажлаа дуусга. Гэрээ хэлцэлд багахан хүндрэл учирна. Зарим нөхцөл байдалд таны мэдлэг чадвараас илүү хуримтлуулсан туршлага хэрэг болно. Бизнесийн хамтрагчидтайгаа ажлынхаа талаар ярихдаа анхааралтай байгаарай. Хөрөнгө эзэмших асуудал төвөгтэй байгаа бол зөвлөгөө ав.Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байна. Ирэх өдрүүдийн төлөвлөгөөгөө гарган ажлаа зохицуулах нь амралтын өдрүүдээр өөртөө болон гэр бүлдээ цаг зав гаргахад амар байх болно. Аливаа сайн зүйлд итгэснээр түүнийхээ үр шимийг хүртэнэ. Гэр бүлдээ хайр халамжаа илэрхийлэх ямар нэг зүйл хийгээрэй. Хол амьдардаг найзаасаа сонирхолтой мэдээлэл авах болно.
ИХЭР

Бизнесийн яриа хэлэлцээ хийх үедээ өөрийн зөн билэгтээ итгэ. Ямар нэг зүйлд санаа зовж байгаа бол өөрийнхөө айдсыг хэрхэн даван туулах талаар суралцах хэрэгтэй болно. Ажил хөдөлмөрийн үр дүн гарч орлого нэмэгдсэнээр мөнгөний асуудлаас түр ч болов гарна. Гэхдээ үүнээс болоод мөнгөө дэмий зүйлд зарцуулах гэж яарах хэрэггүй. Санхүүгийн асуудал ор мөргүй алга болоогүй тул мөнгөө хэмнэх боломж бүрийг ашигла. Эрүүл мэндтэй холбоотой асуудал таныг зовоож байсан бол одооноос эмчлэх зөв дэглэм судалж хэрэгжүүл. Ухаан бодлоо тайван байлгах нь чухал ач холбогдолтой байж мэдэх үе. Ийм үед хэрүүл маргаан хийхэд тохиромжгүй. Аялал зугаалгаар явж харийн соёлтой танилцах сайхан боломж гарна. Өөрийн дотор оршин байсан далд хүслээ зарим зүйл дээр ил гаргахаас бүү ай. Од эрхэс зогсохгүй байх эсвэл сонгосон замаасаа ухрахгүй байхыг зөвлөж байна. Эхэлсэн ажлаа дуусга. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байна. Дур булаам төрх байдал тань тодрох болно. Ганц бие бол хайр сэтгэлтэйгээ учрах сайхан үе тохиож буй тул боломжийг алдалгүй барьж ав. Долоо хоногийн сүүл рүү харилцаандаа анхаарч хэлэх зүйлээ сайтар бодохгүй бол зөрчилдөөн үүсгэх хандлагатай. Хэрвээ та бусдыг сонсож чадвал хүндрэлтэй байсан ч чухал хүнтэй учир зүйгээ ололцож чадна. Өөрөө өөртөө гаргах цаг олдвол нам гүм орчинд дотоод сэтгэлээ сонсохыг хичээ. Интернетээр хэсэж байх үедээ амьдралд өөрчлөлт авчрах гайхалтай боломжийг олж мэдэх болно. Эрүүл мэнддээ анхаарч дасгалын хөдөлгөөн хийж, нэмэлт тэжээл витамин хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Гоо сайхандаа нэлээдгүй цаг гаргах нь үр дүнгээ өгнө. Энэ үед буруу хүнд татагдаж магадгүй тул тун анхааралтай байгаарай. Бусдын тавьсан санаатай урхинд орохоос болгоомжил. Хайр дурлал чухал зүйлийн жагсаалтад дээгүүрт ордог ч хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд бэлэн бай. Та хэт хий хоосон байдалд автагдах магадлалтай. Тиймээс хий мөрөөдөхийн оронд бодит ертөнцөд ойрхон бай.
МЭЛХИЙ

Энэ долоо хоногт хов живээс холуур тойрч, аз сорьсон тоглоомоос зайлсхий. Хамт ажилладаг хүнтэй дайсагналцаж мэдэх ч үүнд их ач холбогдол өгөөд хэрэггүй. Ямар нэг зүйл нууж яваа бол өөрийгөө хүнд байдалд орохоос өмнө асуудлыг шийд. Бэрхшээлийг хүндээр тусгаж авсны хэрэггүй. Танд эрч хүч, бусдын тус тус дэм их хэрэгтэй байх бөгөөд хүмүүстэй ярилцах нь танд гайхалтай санаа өгөх болно. Ажил хэрэгтээ бүрэн анхаарлаа төвлөрүүлэх юм бол албан тушаал дэвших боломж гарна. Авьяас чадвараа бодитоор үнэл. Шинэ ажлын санал хүлээн авах магадлалтай бөгөөд чадвар туршлагаа нэмэгдүүлэх сайхан боломж байж мэднэ. Нийгмийн идэвх сайтай хүмүүс аливаа үйл ажиллагаанд өндөр байр сууриа батлах болно. Гэхдээ үүнд санаснаас илүү зардал гаргах шаардлага гарч магадгүй. Тиймээс юу хийхээ өмнө сайн бодох нь хамгийн зөв алхам юм. Хамт ажиллагчдын дунд улс төрийн үзэл бодлоос болж маргаан гарах бололтой. Би гэдэг үзлээ гол болголгүй бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж, аливаа харилцаанд урваж шарвахгүй байхад анхаар. Долоо хоногийн сүүл рүү хийхээр төлөвлөсөн сэтгэл хөдлөм зүйлс таны бодлыг бүрэн эзэмдэх бөгөөд оногдсон ажил дуусашгүй мэт санагдана. Хэт их шунал аз жаргалыг тань сүүдэрлэж магадгүй юм. Танд төрсөн эерэг санаануудаа мартахгүйг хичээ. Хожим танд гайхалтай боломж авчрах болно. Чухал сонирхолтой мэдээ магадгүй амьдралыг тань үндсээр нь өөрчилж болох юм. Өөрийн боломжоор бусдад туслах нь маш таатай байх болно. Хүнд тустай олон зүйл хийх гэж оролдох ба таны тусламж хэн нэгэнд хэрэгтэй байгаа гэдэгт итгэж болно. Хэрэв танд хүмүүсээс зөвлөгөө ирж байвал түүний нөлөө таны сэтгэлийг татна. Мөргөл бясалгал хийх нь танд ашигтай байж, амьдралыг үзэх үзэл тань илүү ухаалаг болно. Та гэр бүлдээ өөрийн сэтгэл зүрхийг батлан харуулахад тохиромжтой цаг үе. Таны зөн совин, мэдрэмж худал хэлэхгүй. Өөрийнхөө бодол санаанд итгэл төгс байж чадвал хэзээ ч буруудахгүй. Сэтгэл зовоосон нөхцөл байдал гарсан бол сайн найзуудтайгаа хамт байж нөхцөл байдлыг ярилцах нь сэтгэл санааг таатай болгоно.
АРСЛАН

Энэ долоо хоногт од эрхэс таны ертөнцийг үзэх үзэл болон эрдэм мэдлэгийг гэрэлтүүлэх болно. Сурч боловсрох, шинэ туршлага хуримтлуулах зэрэгт яг тохирсон цаг үе. Эрч хүчээр дүүрэн байна. Ажил ихтэй ч таны ажлын бүтээмж нэмэгдэнэ. Санхүүгийн амжилт олохын тулд зардал гаргахдаа хянамгай хандах хэрэгтэй. Бусдын үйл хөдлөлийг өөлөх хичээсний хэрэггүй. Өөрийн чадах хирээр өмнөх ажилдаа л хичээн зүтгэ. Зөв сонголт хийх боломжийг сайн ашигла. Таны өөртөө тавих шаардлага болон баримтлах зарчим нь амьдралаа хэвийн болгоход гол нөлөө үзүүлнэ. Богино хугацаанд үр дүн гарна гэж бүү хүлээ. Хийж буй ажилдаа сэтгэл дундуур байснаас болж олон асуудал урган гарах болно. Адал явдалд хэт их татагдах нь буруу хэдий ч өөрийн мөрөөдөл, төсөөллөө алдах хэрэггүй. Мэдрэмтгий хүмүүс бусдын хүсэл сонирхолд хэт эмзэг хандах бололтой. Долоо хоногийн дунд үеэс хойш ажил дээр ч, амьдрал дээр ч хүндрэл бэрхшээл гарах төлөвтэй. Хууран мэхлэлт, сэтгэлд хүрэхгүй зүйл тохиолдох магадлалтай. Даруу төлөв, хянуур болгоомжтой бай. Толгой эргүүлсэн саналаас татгалзаж, тохиолдлын танилаас болгоомжил. Өөртөө хэт их шаардлага тавих хэрэггүй. Учирсан нөхцөл байдлыг амжилттай зохицуулахын тулд жижиг шалихгүй асуудалд цаг үрэхээ зогсоо. Аль болох үр дүнг чухалчлах хэрэгтэй гэдгийг сана. Өөрчлөлт шинэчлэлтийг од эрхэс танд илгээнэ. Хувийн амьдралдаа зөв эргэлт хий. Өмнө нь гаргадаг буруу зуршлаас одоо өөрийгөө хянахад тохиромжтой цаг бөгөөд биеийн дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвш. Хууч өвчинтэй хүмүүс эмчилгээ хийлгэх эсвэл эмчид хандах шаардлага гарна. Эрүүл бус хоол хүнс болон архи согтууруулах ундааны хэрэглээнд хязгаар тавь. Гэр бүл үр хүүхдүүдэд тавих анхаарал дутсанаас сэтгэл зовох байдал үүснэ. Хүүхдүүдээ эрхлүүлж, тэдэнтэй аль болох олон цагаар хамт бай. Гэр бүлийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагаа амжилттай болно.
ОХИН

Энэ долоо хоногт од эрхсийн хандлага сонирхол татам олон сайхан санааг өгөх бөгөөд танд хийх зүйл их байна. Хийж буй зүйл чинь яаж ч эргэсэн хамтран ажиллах гэсэн хүсэлт таныг тойрон хүрээлэх болно. Та бусдын дэмжлэгээр амжилтад хүрэх болно. Та бусдад тусалж мөн бусдын дэмжлэгийг авч байж зорилго руугаа зоригтой алхах болно. Өөрийн хүссэн үр дүнг гарч иртэл зогсохгүйг хичээ. Та олон сайхан найз нөхдөөр хүрээлүүлнэ. Сэтгэл ханамжаас илүү бие махбодын хүсэл сонирхлыг илүүд үзэхээс татгалз. Бусад хүмүүстэй ойлголцоход нэг их хичээл чармайлт гарахгүй бөгөөд харьцангуй үр бүтээлтэй байна. Аливаа зүйлийг ойлгох болон тэвчих мэдрэмж нэмэгдэнэ. Ирээдүйн амьдралын талаар чухал шийдвэр гаргах болно. Өөрчлөлтийг алгуурхан эхэлж сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Таны бусдыг удирдах чадвар өндөр байгаа бөгөөд бусдыг ойлгож чадвал та амжилтад хүрэх болно. Зарим харилцаанд сэтгэл ханамжгүй байдлыг мэдэрч цухалдана. Хэрүүл маргаан үүсэж болзошгүй. Анхны сэтгэгдэл бүх зүйлийн шалтгаан болохгүй шүү. Хяналттай байж, ахуйн шинжтэй асуудлыг бүү тоо. Санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй тул томоохон худалдан авалт хийхээ хойшлуул. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн асуудалтай тулгарна. Та урьдчилсан тооцоолж байсан мөнгөө авч чадахгүйд хүрнэ. Харилцаа холбоог чухалчилж хуучин харилцаагаа сэргээх нь үр дүнтэй. Гэртээ зочид хүлээн авахад тохиромжтой. Бусадтай сэтгэл зүрхнээсээ харилцах болон эргэн тойрны үйл явдалд чин сэтгэлээсээ хандах зэрэг нь хувийн амьдралд таатай үндэс суурийг бүрдүүлэх болно. Гэр орноо өөрийн хүсэл мөрөөдөлд тохируулан өөрчилж засах бололтой. Хэрэгцээгүй хуучин эд зүйлсээ хаях болон шинээр засаж сэлбэх зэрэг ажил их байх бололтой. Хэрвээ хайртай хүнтэйгээ санал зөрөлдвөл өөрийнхөө талаар бодохоосоо илүү түүний юу хэлэх гээд байгааг анхааралтай сонс. Магадгүй таны ойлголт бүхэлдээ өөрчлөгдөж мэднэ. Зүгээр л уучлалт гуй. Гэр бүлийнхэн болон ойр дотнын хүмүүс бүгд цуглан урьдын дурсамжаа санаж цагийг өнгөрүүлнэ. Та сайхан харагдахыг хүсэх бөгөөд мөн бүх хүмүүс ая тухтай байх юм бол баяр хөөртэй байна.
ЖИНЛҮҮР

Энэ долоо хоногт олон нийтэд харагдах байдал болон нэр хүнддээ анхаарал хандуул. Ижил хүсэл сонирхлуудаа ойр дотнын хүмүүстэйгээ илэн далангүй ярилцах нь ашигтай байна. Өөрийгөө сайтар ойлгохын тулд гаднын нөлөө багатай орчин танд хэрэгтэй. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд тодорхой төлөвлөгөө гарга. Багахан өөрчлөлт хийх төдий амьдрал тань зорилготой болно. Зөн совин болон шинийг сэдэх авьяасаар сайхан санаа олох тул түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган, ажил хэрэг болго. Нууц авьяас илэрч амьдралд тань гайхалтай өөрчлөлт гарна. Аливаа сайн зүйлд итгэснээр түүнийхээ үр шимийг хүртэнэ. Зарим үйл явдлаас болж хувь заяандаа гайхах сэтгэгдэл төрж магадгүй. Амьдралын тэнцвэрийг анхаарч байхгүй бол өгөөмөр зан тань эрүүл ухааныг давж магадгүй. Хөрөнгө эзэмших асуудал төвөгтэй байгаа бол зөвлөгөө ав. Долоо хоногийн сүүл рүү эрч хүчтэй байх бөгөөд дээд албан тушаалтнуудад таалагдахаас илүү өөрийн доор ажилладаг хүмүүсийн ажилд тусал. Дарга удирдлагатайгаа санал нийлсэн ч, нийлээгүй ч та хамт олныхоо дунд нөхөрсөг харилцааг бий болгоно. Сайн үйлс үргэлж шагнагдаж байдаг, тиймээс тусламж хэрэгтэй хүмүүст гараа сунга. Энэ үед эдийн засгийн хэмнэлттэй ажиллаж амьдрах хэрэгцээ шаардлага өснө. Мөн зарим зардлаа эргэн харан хэрэгтэй бололтой. Зарим төлөвлөгөөг цуцалж, хайртай хүмүүстээ хэрэгтэй үед нь хамт байгаа гэдгээ харуулах хэрэгтэй болно. Гэр бүлдээ үүссэн таагүй байдалд анхаарах хэрэгтэй болно. Гэртэй ийм уур амьсгалтай байх нь таны төлөвлөгөөг бусниулж болзошгүй. Таны зөн совин өвөрмөц харилцаа, хайр дурлалын адал явдалтай учирна гэдгийг анхааруулна. Таныг урьд нь гомдоож байсан хүнийг ч уучлах сэтгэлийн хаттай гэдгээ харуул. Хайртай хүндээ санаа тавьж, гэртээ юу хэрэгтэй байгаад анхаарлаа хандуул. Хэрвээ та гэр бүлтэй болохоор шийдсэн бол эргэлзэх хэрэггүй. Харин ойрын хугацаанд хүүхэдтэй болохыг төлөвлөөгүй бол энэ талаар сайтар ярилцахыг зөвлөж байна. Ганц бие хүмүүс жинхэнэ хайр хажууд тань байгааг харахгүй байх болно.
ХИЛЭНЦ

Зарим хэлбэрийн ажлаас зайлсхий. Учир нь та дэндүү эмзэг хандлагатай байна. Ялихгүй жаахан зүйлс ч таны тайван амгалан байдлыг алдагдуулна гэдгийг зөвлөе. Гадаад худалдаа хийдэг хүмүүс ихээхэн мөнгөн орлого хүлээн авах магадлалтай. Мөн үйлдвэрлэл явуулдаг хүмүүст ч ашигтай боломж гарна. Азтай байдлаа тогтоон барьж байхын тулд амжилт ололтынхоо боломж хэмжээг зөв тодорхойл. Олон нийтийн арга хэмжээнээс сэтгэл ханамж авах болно. Хайр дурлалын харилцаа холбоо тань бат бэх тогтвортой байвал эргэн тойронд сайхан уур амьсгал бий болно. Адал явдалд таатай үе бөгөөд хэрэв та ганц бие бол энэ үед өөрийн хосыг олох боломжтой. Ямар ч хариу үйлдэл ирж байсан та өөрийгөө бүх харилцаа холбоонд амжилт олохоо мэдэрнэ. Таны дур татам байдал эргэн тойрныхныгоо бишрүүлнэ. Ганц бие хүмүүс шинэ хүрээллээс өөрт тохирох хүнээ олно. Таны эрч хүч нэмэгдэх тул өөрийгөө бага зэрэг хязгаарлахыг зөвлөж байна. Энэ нь таны санхүүгийн байдалд сайн нөлөө үзүүлэх болно. Хэрвээ чөлөөт цаг гарвал өөрийн дуртай хоббигоороо хичээллэж, түр тайвшрал олж ав. Долоо хоногийн сүүл рүү бусдын сэтгэлийг татах чадвар бүр нэмэгдэх бөгөөд дур булаам байдлынхаа ачаар эргэн тойрныхондоо улам их хүндлүүлэх болно. Харин хэн нэгэн таныг хуурах гэж оролдвол, ямар санаа зорилготой байгааг нь таахыг оролд. Хуурамч зан дотно харилцаа, романтик уулзалтыг сөрөг байдалд оруулж болзошгүй. Ухаалаг байхгүй бол хайр дурлалын харилцаанд хөнгөмсөг хандсанаар олон асуудал үүснэ.Албан бус гэрээ хэлэлцээрээс холуур байхыг зөвлөе. Мөн энэ үед эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас сэргийл. Шинэ ажил эхлэх гэж байгаа бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах нь цаашид гарах асуудлыг багасгана. Өдөр тутмын нэгэн хэвийн зүйлсээс ч амьдралын сэтгэл хөдөлгөм байдлыг мэдэр. Даруу зан чанартай хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх тал дээр анхаар.
НУМ

Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа амжилттай байх бөгөөд бизнес эрхлэгч нар боломжийн ашиг олно. Бусад хүмүүстэй сайн харилцаа тогтоохын тулд мэргэжлийн ур чадвараа ашиглахыг хичээ. Зарим үед танд атаархагч нар ч таны амжилтаар бахархах болно. Өрсөлдөгчөө өөрийн анд найз болгох боломж ч гарна. Оюун санааны эрэл хайгуул хийх, гэнэтийн шийдвэр гаргах, харилцаа холбоо тогтооход од эрхэс танд тусална. Удаан шийдээгүй байсан ажлаа дуусгаж цэг тавих үе. Эд материаллаг байдлаар болон ёс суртахууны аль алинаар нь өгсөн амлалт, өр төлбөрөө төл. Шинэ санаа бодлоо хэтэрхий хурдан хэрэгжүүлэх гэвэл ирээдүйд бүтээх төсөл дээр ажиллах эрч хүчийг барна. Асуудалд орсон найздаа туслахын тулд мөнгө зарцуулах хэрэгтэй байна. Нөхцөл байдлыг ойлгож болох хэдий ч санаснаасаа илүү мөнгө үрж мэднэ. Эрч хүчтэй их байлаа ч хормын дотор нуран унахад бас амархан байх болно. Хийхээр төлөвлөж байсан ажлынхаа жагсаалтыг яг таг баримтлан хийж эхэл. Од эрхсийн ивээлээр хосуудын хайр дурлалын асуудал амжилттай шийдэгдэнэ. Амьдралд юу ч тохиолдсон, хайр дурлал үр хүүхдүүдийн асуудал илүү чухал байх болно. Долоо хоногийн сүүл рүү алс хол байгаа хамаатан садан болон найз нөхөдтэйгөө холбоо тогтоох нь тааламжтай байх болно. Эерэг орчинд байх нь өнгөрсөнд тохиолдсон муу муухайг үлдэн хөөхөд туслах болно. Тайван нөхцөл байдал таны сэтгэлд амьдралын мөн чанарыг энгийнээр дүрслэх боломж өгнө. Зарим хүмүүст аж ахуйн асуудлаа шийдэхийн тулд харилцаа холбоо тогтоох нь тааламжтай байна. Ямар нэгэн шалтгаанаар амарч чадахгүй байсан ч ядаж түр зуурч болов цаг зав гарга. Дотоод мэдрэмжээ өөрөөр ойлгох юм бол ямар ч үйл ажиллагаанд оролцохдоо хэт их догдлох бололтой. Аливаа хуучны маргаан зөрчилдөөний учрыг нь олох боломж гарах тул амьдралд тань чухал байр суурь эзэлдэг зүйлийн үнэ цэнийг сайн бод. Ойр дотнын хэн нэгэнтэй харилцаагаа сайхан болгох боломж гарна. Өөртөө хэт их шаардлага тавих хэрэггүй. Атаа хорсол уур хилэнг өөрөөсөө холдуул. Хүлээцтэй байх хэрэгтэй.
МАТАР

Энэ долоо хоногт том худалдан авалт хийх нь өөртөө санхүүгийн асуудал нэмж магадгүй. Мөн арилжаа наймааны асуудал цаашид суралцах хэрэгтэй гэдгийг сануулах бололтой. Зарим тодорхойгүй ажлаа амар тайван, анхаарал сарнихгүй орчинд хийж гүйцээхэд тохиромжтой цаг үе. Аливаа зүйлийг бодолгүй ярих эсвэл өөрийн буруу бодлоо ил гаргах зэрэг нь сэтгэлийн түгшүүрийг авчрах болно. Сэтгэл хөдлөл өндөр байх бөгөөд гэнэтийн үйл явдлууд тохиолдох болно. Бүхий л үйл хэрэгт эрүүл ухаанаар хандаж бодитойгоор сэтгэх хэрэгтэй. Гэхдээ хэтэрхий хатуу чанд байх хэрэггүй. Энэ нь таны боломжийг хаах шалтгаан болж магадгүй. Аль болох тайван байж танд саад бэрхшээл авчрах үйлээс хол байхыг хичээ. Өөрийнхөө төлөвлөгөөнд анхаарлаа хандуулж түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээ. Таны амжилт сайн бэлтгэлээс шалтгаална. Өөрийгөө өрөвдсөн бодол эсвэл мэдрэмж байгаа эсэхийг анхааран үзээрэй. Төгс байх ёстой гэх мэдрэмж тань бүтээлч чанарыг үгүй хийж болзошгүй. Долоо хоногийн сүүл рүү бизнес үйл ажиллагаанд гаднын нөлөөгөөр томоохон алдаа гарч магадгүй. Хууль зөрчсөн асуудалд орооцолдохоос сэргийл. Ямар ч үед хуулийн дагуу ажилла. Шийдвэртэй үйлдэл, зорилгодоо хүрэх шаргуу зангаар саадыг даван туулах боломжтой болно. Дотоод зүрх сэтгэлээ юу хэлж буйг анхаарч чадвал аливаа буруу зүйлийг өөрчилж чадна. Тиймээс дотоод зөн совингоо сонсоход цаг гаргаж ганцаараа байх нөхцөлийг бүрдүүл. Хэрвээ түр зуур амсхийж, тайвширч чадахгүй бол мэдрэлийн ядаргаанд орж, ажил хийх ёстой үедээ ч амрахаас өөр аргагүйд хүрэх болно. Зарим туслалцаа хэрэг болсон хүмүүст тусалж, сайн дурын ажил хийх нь таны урмыг сэргээх болно. Хамгийн сайн найз нарынхаа төлөө ямар нэгэн зүйлийг хий. Ингэснээр та өөрийнхөө ямар өгөөмөр нэгэн болохоо мэдрэх болно.
ХУМХ

Эргэлзээтэй ажил таныг уруу татна. Яг таг төлөвлөгөөний оронд илүү адал явдал хүснэ. Ямар нэгэн зүйлийг хийхэд цаана нь нуугдаж байсан асуудлуудыг тооцохгүй бололтой. Таныг зөвхөн ашиглахыг хичээж байгаа хүнтэй болгоомжтой харьц. Дотно яриа дэлгээд хэрэггүй. Сэтгэлийн хөөрлөө дарж сур. Хэлэх үгээ цэгнэ. Тэгвэл бүх зүйл сайн сайхан болно. Эрч хүч, идэвх санаачилга суларч болзошгүй. Тулгарсан асуудлууд шийдээгүй эсвэл чухал ажлаа дуусгаж амжаагүй бол сэтгэлээр унах шинжтэй байна. Таныг ахиц гаргахад хангалттай сайнаар нөлөөлөх хүний зөвлөгөө хэрэгтэй болно. Анхаарлаа төвлөрүүлэхэд танаас их хүч эрч шаардагдах боловч санаандгүй байдлаар хэрэгтэй зүйлсээ олно. Гэхдээ хэтэрхий их зүйл мөрөөдөж, дотроо төсөөлөн бодох болон сэтгэл санааны тогтворгүй байдал санхүүгийн алдагдал хүлээх шалтгаан болох болно. Долоо хоногийн сүүл рүү урлаг уран сайхны асуудал таны сонирхлыг татах бөгөөд та үүнтэй холбоотой ямар нэг ажилд оролцох магадлалтай. Олон нийтийн өмнө гарах хүмүүс хувийн бэлтгэлээ сайн хангаарай. Мэдрэмжгүй хүмүүс олны дунд хүндхэн байдалд орно. Таны санаандгүй хэлсэн үг бусдад ихээхэн сэтгэгдэл ч төрүүлэх магадлалтай гэдгийг санаарай. Өөрчлөлт шинэчлэл таныг хүлээж байгаа бололтой. Танд гайхалтай мэдрэмж өгөх шинэ эхлэл хэрэгтэй байна. Ажилдаа нягт нямбай ханд. Ямар нэг асуудал гарвал та эрс шийдвэр гаргалгүй болгоомжтой байхад илүүдэхгүй. Сэтгэл санаа бага зэргийн дарамттай байна. Хувийн харилцаа муу байж магадгүй. Гэр орны ажлаа сайн зохицуул. Энэ нь таныг ойр дотнын хүнтэйгээ сайн ойлголцоход тусална. Эрүүл мэндийн асуудлаас болж санаа зовно. Эрүүл агаарт явган алхаж, бие махбод ухаан санаагаа сэргээ. Албан болон амины ажил хэрэгтээ аль алинд нь цаг зав гарга.
ЗАГАС

Энэ долоо хоногт урам хайрласан уур амьсгал зонхилох болно. Харин ямар нэг зүйл худалдан авах хүсэл таныг эзэмдэж байгаа бол банкны картаа гэртээ орхиод яв. Бодож байснаасаа илүү мөнгө үрэх нь зарим нэг талаар хязгаарлалт хийсэн ч нэмэргүй байж мэднэ. Бага зэрэг тансаг зүйл худалдаж авах нь буруу зүйл биш ч хэтрүүлэхээс болгоомжил. Санхүүгийн хямралтай үед мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сайн сонсож, цаг үеийн үр дагаврыг тооцоол. Нарийн мэдрэмж болон анхаарал төвлөрөлт өндөр байна. Гэхдээ хэт бардалгүй өөрийн гол зорилгодоо анхаарал хандуул. Танд бизнестээ амжилт олж санхүүгээ дээшлүүлэх бүх боломж байна. Өөрийн муу зуршил, үйл хөдлөлийнхөө тал дээр бусдаас зөвлөгөө аваарай. Орлого зарлагаа хатуу тооц. Энэ нь гэр бүлийнхээ сайн сайхны төлөө төлөвлөж буй худалдан авалтаа хийх мөнгө хуримтлуулах эхний алхам болно. Та ойр дотнынхоо хэн нэгэнд мөнгө зарцуулахыг хүсэж байгаа бол эхлээд мөнгө тань хангалттай эсэхийг шалгаарай. Хэн нэгэнд итгэх нь магадгүй танд урмыг хугалах асуудал гаргаж мэднэ. Гэр орондоо өөрчлөлт хийх нь таны үүрэг хариуцлагаас бага ч болов чөлөөлнө. Янз бүрийн асуудал тулгарах ч хэрвээ бодолтой болгоомжтой хөдөлбөл та бүхнийг зохицуулж чадна. Гадаад орчноосоо түр тусгаарлагдан ганцаар байвал бүтээлч байдал өснө. Амьдралыг ер бусаар ойлгох нь сэтгэл санааг өөдрөг болгоно. Зарим үед өөртөө хүсэл мөрөөдлийнхөө орон зайд түр ч болтугай амьдрах боломж өгөөрэй. Долоо хоногийн сүүл рүү найз нөхөдтэйгөө маргалдах, зөрчилдөх магадлалтай. Таны урдаа тавьсан зорилго зөв байгаа ч тэсвэр тэвчээр алдагдуулах асуудалтай учирч мэдэх юм. Харилцан ярилцаж буй хүнээ анхааралтай сонс. Сэтгэл хөдлөлөө хэвийн хэмжээнд тогтоон барихыг хичээ. Хэт түргэн зангаа өмнөө бүү барь. Бусдад амар тайван байх боломж олговол өөртөө ч ая тухтай хэмнэл бий болгоно. Хүлээлтэд хүрэхгүй харилцаанд хэт итгэх ч хэрэггүй. Аль болох болж буй үйл явдалд энгийн хариу бариарай. Холоос ирэх мэдээ эсвэл санамсаргүй шивнээ ярианд тийм ч их ач холбогдол өгч хэрэггүй байх. Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж байж хайр дурлалын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Хайрын харилцаанд романтик мэдрэмж өндөр байх хэрэгцээ өндөр байна. Ажил амьдралын асуудлаа хэрэгтэй үед нь ялгаж заагла. Гэр бүлийнхэн тань танд маргаашдаа итгэх итгэлийг өгч бүх зүйлийг зохицуулахад тусална.

