“Gangnam Style”, “Gentleman”, “That That” зэрэг дэлхийн хэмжээний хит дуунуудын эзэн, Өмнөд Солонгосын алдартай дуучин, продюсер PSY (Пак Жэ Сан) Монголын үзэгчидтэй анх удаа уулзах гэж байна.
Тодруулбал, Өмнөд Солонгосын алдартай дуучин, продюсер PSY ирэх есдүгээр сарын 19-нд Улаанбаатар хотноо бүрэн хэмжээний “Super Concert: Special” тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт зохион байгуулах албан ёсны шийдвэр гарч, бэлтгэл ажил эхэлснийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. Мөн уг тоглолтыг “Evandis Entertainment” болон “NW Entertainment” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэгчдэд 16-аас дээш байх шаардлага тавьж байгаа юм байна. Хэрвээ 16 насанд хүрээгүй үзэгчид байвал зөвхөн эцэг эх, асран хамгаалагчийн хамт нэвтрэх журмыг мөрдүүлэх аж.

