Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ
Дуу хөгжим

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

Урлаг Урлаг01/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Queen” хамтлагийн домогт дуучин Фредди Меркьюригийн амьдрал, уран бүтээлийн түүхийг урьд өмнө нийтэд дэлгэгдээгүй гэрэл зураг, гар бичмэл болон дууны үгсээр дамжуулан өгүүлэх шинэ ном уншигчдын хүртээл болох гэж байна.

“A Life in Lyrics: The Official Creative Legacy of Freddie Mercury” нэртэй энэхүү номд Фредди Меркьюригийн хамгийн дотны хүмүүсийн нэг, түүний хуучин сүйт бүсгүй Мэри Остин өөрийн хувийн дурсамж болон ховор архивын материалаа хуваалцжээ.

320 хуудастай номонд Меркьюригийн өөрийн гараар бичсэн дууны үгс, ноорог, зураглал, хувийн гэрэл зургууд багтсан бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд мөнхөрсөн түүний уран бүтээл хэрхэн төрж байсан үйл явцыг харуулах аж.

Тус бүтээлд “Queen” хамтлагийн алдарт “Bohemian Rhapsody” зэрэг дуунуудын бүтээлийн түүхээс гадна Фредди Меркьюригийн залуу нас, хөгжмийн ертөнцөд хөл тавьсан үеийн дурсамжууд ч багтжээ.

Мэри Остин Фредди Меркьюригийн уран бүтээлийн эхний үеийн олон дурсамжийг хуваалцсан бөгөөд түүнийг дэлхийн хэмжээний од болохоос нь өмнөх үеэс сайн мэддэг байсан юм. Тэдний харилцаа романтик байдлаар эхэлсэн ч хожим салсан бөгөөд насан туршийн дотны найзууд хэвээр үлджээ.

Фредди Меркьюри 1991 онд таалал төгссөн ч түүний хөгжмийн өв өнөөдөр ч дэлхий даяар үнэ цэнтэй хэвээр байна. Шинэ ном нь домогт дуучны тайзны дүр төрхийн цаадах илүү хувийн, бүтээлч ертөнцийг уншигчдад хүргэхээрээ онцлог юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Утга зохиол Урлаг

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026
Дуу хөгжим Урлаг

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

“Дисней”-н одоос Холливуудын тэргүүлэх жүжигчин болсон Зендая 30 нас хүрлээ

01/09/2026

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.