Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ
Кино

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

Урлаг Урлаг01/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Sex and the City” цувралын Кэрри Брэдшоугийн дүрээр дэлхий дахинд алдаршсан жүжигчин Сара Жессика Паркер хүмүүс өөрийнх нь талаар хамгийн их ташаа ойлгодог зүйлийн талаар ярьжээ. Тэрбээр “British Vogue”-д өгсөн ярилцлагынхаа үеэр “Хүмүүс таны талаар ямар хамгийн том буруу ойлголттой байдаг вэ” гэсэн асуултад “Намайг Кэрри гэж боддог” хэмээн товч бөгөөд тодорхой хариулсан байна.

Сара Жессика Паркер 1998 онд нээлтээ хийсэн “Sex and the City” цувралд Нью-Йорк хотод амьдардаг зохиолч, загварын өвөрмөц мэдрэмжтэй Кэрри Брэдшоугийн дүрийг бүтээсэн юм. Гэсэн ч Паркер бодит амьдрал дээрх өөрийгөө Кэрри Брэдшоугаас эрс өөр хүн гэдгийг өмнө нь олон удаа онцолж байсан. Тэрбээр өөрийн болон Кэрригийн хооронд маш тодорхой зааг бий хэмээн тодорхойлж байжээ.

“Sex and the City” цуврал 2004 онд өндөрлөсөн ч Сара Жессика Паркер Кэрри Брэдшоугийн дүрдээ хэд хэдэн удаа эргэн ирсэн юм. Тэрбээр 2008 болон 2010 онд гарсан тус цувралын үргэлжлэл болох бүрэн хэмжээний хоёр кинонд тоглосон бөгөөд 2021 онд эхэлсэн “And Just Like That…” цувралаар мөн үзэгчидтэй дахин уулзсан.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Николас Кэйж, Антонио Бандерас нар “True Detective” цувралын тавдугаар бүлэгт тоглоно

20/10/2026
Кино Урлаг

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026
Кино Урлаг

“ОВГОР”: Өнгөрсөн цагийн дүрээр өнөөдрийн нийгмийг тольдсон нь

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын уран бүтээлчид “ART GWANGJU-26” олон улсын үзэсгэлэнд оролцоно

21/10/2026

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026

Николас Кэйж, Антонио Бандерас нар “True Detective” цувралын тавдугаар бүлэгт тоглоно

20/10/2026

Реппер Snoop Dogg “Stranger Than Heaven” тоглоомд Орфейн дүр бүтээнэ

20/10/2026

Том Холланд “Penthouse” триллер кинонд гол дүр бүтээж, продюсероор ажиллана

20/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.