Венецийн олон улсын кино наадам өнөөдөр /2026.09.02/-өөс энэ сарын 12-ныг дуустал үргэлжилнэ. Өнөө жилийн наадмын хүндэтгэлийн “Алтан арслан” шагналыг Холливудын нэрт жүжигчин, найруулагч Жорж Клунигийн насан туршийн амжилт, бүтээлийг үнэлэн олгохоор болжээ.
Жорж Клуни Венецийн олон улсын кино наадамтай 1998 оноос холбогджээ. Тодруулбал, тус онд тэрбээр “Out of Sight” киноны нээлтээр эл наадамд анх оролцсон аж. Түүнээс хойш тэрбээр тус кино наадмын байнгын, хамгийн олны анхаарлыг татдаг зочдын нэг болсон юм.
Мөн тэрбээр 2005 онд “Good Night, and Good Luck” киногоо толилуулсан явдал байв. Венецийн олон улсын кино наадмаар анхлан толилуулж байв. Энэхүү бүтээл нь хожим “Оскар”-ын зургаан төрөлд нэр дэвшиж, Жорж Клуни шилдэг найруулагчийн төрөлд анхны “Оскар”-аа хүртэж байлаа.
Үүний дараа тэрбээр “Michael Clayton”, “Burn After Reading”, “The Ides of March”, “Gravity”, “Suburbicon” зэрэг олон бүтээлээрээ Венецийн кино наадамд оролцож байжээ.

