Киргизийн Бишкек, Чолпон-Ата хотод болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын морьт харвааны төрөлд оролцож байгаа манай тамирчид Монголын багийн медалийн буухиаг алт, хүрлээр үргэлжлүүллээ.
Тодруулбал, морьт харвааны киргиз харвааны эмэгтэйчүүдийн төрөлд манай тамирчин Г.Гүнбилэг хурд хүч, ур чадвар, цэц мэргэнээ сорин өрсөлдөж 100 оноогоор түрүүлж, алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Ингэснээр Дэлхийн нүүдэлчдийн наадамд оролцож буй Монголын багийн дөрөв дэх алт, 17 дахь медалийг эх орондоо авчирч байна. Дөрвөн өдрийн дараах байдлаар Монголын баг тамирчид 19 медаль хүртээд байна.

